Гадаад худалдаа 212.7 сая ам.долларын алдагдалтай гарав

Гадаад худалдаа 212.7 сая ам.долларын алдагдалтай гарав

Манай улсын экспорт оны эхний дөрвөн сард 45.3 хувиар буураад байна. 

Өнгөрсөн саруудад манай улс 125 оронтой худалдаа хийснээс гадаад худалдааны нийт бараа эргэлт 3 тэрбум ам.доллар болжээ. Үүнээс экспорт 1.4 тэрбум ам.доллар, импорт 1.6 тэрбум ам.доллар байна. Нийт бараа эргэлтийн хэмжээ өмнөх оны мөн үеэс 1.3 (30.8 хувь) тэрбум ам.доллар, үүнээс экспорт 1.1 (45.3 хувь) тэрбум ам.доллараар, импорт 179.9 (10.2 хувь) сая ам.доллараар тус тус буурчээ.

Харин өнгөрсөн дөрвөн сард экспорт 337.8 сая ам.доллар, импорт 424.8 сая ам.доллар болж, өмнөх сараас экспорт 72.7 сая ам.доллароор, импорт 13.2 сая ам.доллароор тус тус өсчээ.

Гадаад худалдааны тэнцэл өнгөрсөн оны эхний дөрвөн сард 745.8 сая ам.долларын ашигтай гарч байсан бол 2020 оны эхний дөрвөн сард өмнөх оны мөн үеэс 958.5 сая ам.доллараар буурч, 212.7 сая ам.долларын алдагдалтай байгаа талаар ҮСХ мэдээлэв.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.

Д.Трамп БНХАУ-ын эсрэг эрс арга хэмжээ авахыг зорьж байна 2020-05-15

"Баянбуурал"-д 129 иргэнийг тусгаарлаад байна 2020-05-15

Терроризмтой тэмцэх зөвлөлийн ээлжит хурал боллоо 2020-05-15

Х.Мандахбаярыг “онилсон” гүтгэлгүүдийг баримтаар няцаажээ 2020-05-15

Германы хөлбөмбөгийн дээд лиг Бундеслигийн Аугсбург клубийн дасгалжуулагч Хейко Херрлих хөл хорионы дэглэм зөрчижээ. 2020-05-15

Гадаад худалдаа 212.7 сая ам.долларын алдагдалтай гарав 2020-05-15

“COVID-19” халдвартай өвчтөнийг тээвэрлэх түргэн тусламжийн автомашинтай болов 2020-05-15

Сайн дурын даатгуулагчид “Нийгмийн даатгал“ аппликейшнаар гэрээ байгуулж, сунгадаг болно 2020-05-15

Г.Занданшатар: Өнгөрсөн дөрвөн жилд 1400 шахам хуулийг баталсан 2020-05-15

Сингапурт коронавирусний эсрэг биетийн цагийн дотор илрүүлдэг оношлуур бүтээжээ 2020-05-15

Коронавирусний халдвар илрээд байсан ОХУ-ын Соёлын сайд ажилдаа эргэн оржээ 2020-05-15