МАХН-ын дарга Н.Энхбаяр НЭР ДЭВШИНЭ

УИХ-ын 2020 оны ээлжит сонгуульд МАХН болон ИЗЗН, Уламжлалт нэгдсэн нам нэгдэж "Та бидний эвсэл" гэх нэртэй эвсэл байгуулж, оролцож байгаа билээ. Тэгвэл яг одоо МАХН-ын Гүйцэтгэх товчоо хуралдаж байна. Энэхүү хурлаар нэр дэвшигчдээ тодруулж, өнөөдөр болох МАХН-ын Бага хурлаар эцэслэх юм.
Харин Сонгуулийн тухай хуульд зааснаар МАХН-ын дарга Н.Энхбаяр нэр дэвших боломжгүй болсон. Гэвч тус намаас мэдээлэл хийхдээ түүнийг нэр дэвших боломжтой гэдгийг тодотголоо.
Энэ талаар МАХН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Тулга мэдээлэл өглөө.
Тэрбээр “Манай намын дарга сонгуульд нэр дэвших хууль эрхзүйн орчин 2017 онд бүрдсэн. Сая баталсан Сонгуулийн тухай хуульд албан тушаалын гэмт хэргийн заалт орсон. Н.Энхбаяр дарга бол албан тушаалын гэмт хэргээр дээд шүүхээс ял сонсоогүй учраас энэ удаагийн сонгуульд нэр дэвших боломжтой. 2012 онд хэлмэгдүүлэхдээ өөр заалтаар хэлмэгдүүлсэн” гэв.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.