МАХН нэр дэвшигчдээ тодрууллаа

МАХН нэр дэвшигчдээ тодрууллаа

УИХ-ын 2020 оны ээлжит сонгуульд МАХН болон ИЗЗН, Уламжлалт нэгдсэн нам нэгдэж, "Та бидний эвсэл" байгуулан оролцож байгаа билээ.

MAХН-ын Бага хурал хуралдаж, эвслийн хүрээнд өөрийн 56 нэр дэвшигчээ тодруулжээ.

МАХН-аас Баянгол дүүрэгт Н.Энхбаяр Ё.Бямбатогтох П.Цогтбаатар нарыг нэр дэвшүүлэх бол Cүхбаатар дүүрэгт З.Шагдарсүрэнг, Хан-Уул дүүрэгт Т.Баярхүү, Ц.Оюунбаатар нарыг, Чингэлтэй дүүрэгт сэтгүүлч Ш.Хишигсүрэнг, Сонгинохайрхан дүүрэгт Э.Батшугар, М.Тулга, М.Наранбаатар нарыг дэвшүүллээ.

Түүнчлэн Дархан-Уул аймагрт  Б.Тулга, Д.Бямбасүрэн нарыг, Орхон аймагт С.Ганбаатар, Б.Хэрлэн, П.Баттөр нарыг, Архангай аймагт Б.Ганцэцэг, С.Удвал нарыг, Завхан аймагт О.Эрдэнэцогт, П.Галиндэв нарыг, Сүхбаатар аймагт сэтгүүлч Ч.Үл-Олдохыг, Өвөрхангай аймагт Д.Хоролдамба, Ч.Цэндээ нарыг тус тус нэр дэвшүүлэхээр болжээ. 

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.