М.Энхболд тэргүүтэй 20 гишүүн нэр дэвшихгүй

М.Энхболд тэргүүтэй 20 гишүүн нэр дэвшихгүй

УИХ-ын сонгуульд улс төрийн гурван намаас нийт 53 УИХ-ын гишүүн нэр дэвших эрхээ авлаа. Тодруулбал, МАН-аас 43, АН-аас 8, ШИНЭ намаас 2 УИХ-ын гишүүн нэр дэвшинэ. Харин МАН-аас сонгогдсон 20 УИХ-ын гишүүн энэ удаад өнжиж байна. Тодруулбал:

УИХ-ын гишүүн М.Энхболд, Д.Хаянхярваа, Ж.Энхбаяр, Ц.Гарамжав, Л.Энхболд, Ө.Энхтүвшин, Я.Содбаатар, Д.Оюунхорол, Н.Амарзаяа, А.Ундраа, Д.Ганболд, Д.Тэрбишдагва, Г.Солтан, Д.Дамба-Очир, Б.Ундармаа, О.Содбилэг, М.Билэгт, Ч.Улаан, Н.Оюундарь, А.Сүхбат нар юм.

УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр, Ц.Гарамжав, Л.Энхболд, Я.Содбаатар, Д.Хаянхярваа, Шадар сайд Ө.Энхтүвшин нар залуустаа боломж олгох үүднээс энэ сонгуульд нэр дэвшихгүй гэж шийджээ. Харин  залуу улс төрчдөөс О.Содбилэг энэ сонгуульд өнжихөөр болсон байна.

Тэгвэл УИХ-ын гишүүн М.Энхболд, Д.Оюунхорол, Н.Амарзаяа, А.Ундраа, Д.Ганболд, Д.Тэрбишдагва, М.Билэгт нарыг нэр дэвшүүлэхгүй гэдгээ МАН-ын дарга У.Хүрэлсүх мэдэгджээ. Д.Ганболд гишүүнийг нэр дэвшүүлэхгүйгээс гадна Бага хурлын гишүүнээс хасчээ.

Харин УИХ-ын гишүүн Б.Ундармаа Капитал банкны асуудлаас үүдэн нэр дэвших боломжгүй болсон гэх таамгийг хэвлэлүүд мэдээлж байна.

Үүнээс гадна УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр, Д.Гантулга, Б.Батзориг нар бүрэн эрхээсээ татгалзсан ч Н.Номтойбаяр бие дааж өрсөлдөх хүсэлтээ СЕХ-нд хүргүүлээд байгаа билээ.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.

МАН-ААС НЭР ДЭВШИХ ЭРХЭЭ АЛБАН ЁСООР АВСАН 76 НЭР ДЭВШИГЧТЭЙ ТАНИЛЦАНА УУ 2020-05-18

Дэлхийн 110 гаруй улс цар тахлын шалтгааныг судлах уриалгыг дэмжжээ 2020-05-18

Осака хотод гуравдугаар сараас хойш анх удаагаа нэмж халдвар илэрсэнгүй 2020-05-18

Та хүүхдийн мөнгөн тэтгэмжээ авахын тулд... 2020-05-18

Хүмүүнлэгийн үйл ажиллагааны чиглэлээрх Засгийн газрын зарим чиг үүргийг МУЗН гүйцэтгэнэ 2020-05-18

М.Энхболд тэргүүтэй 20 гишүүн нэр дэвшихгүй 2020-05-18

Бразилд сүүлийн 24 цагийн хугацаанд халдварын 7938 тохиолдол шинээр бүртгэгдсэнээр нийт халдвар авсан хүний тоо 241 мянга давлаа. 2020-05-18

Цахим спортын “Tiger” баг хоёр лигонер тоглогч элсүүлж магадгүй 2020-05-18

Дэлхийн эрүүл мэндийн ассамблей цар тахалтай тэмцэх асуудлыг хэлэлцэнэ 2020-05-18

Пуэрто-Риког АНУ-ын бүрэлдэхүүнд оруулах талаар бүх нийтийн санал асуулга явуулна 2020-05-18

Oлон нийтийн газраар явахгүй байхыг онцгойлон анхаарууллаа. 2020-05-18