Пуэрто-Риког АНУ-ын бүрэлдэхүүнд оруулах талаар бүх нийтийн санал асуулга явуулна

Пуэрто-Риког АНУ-ын бүрэлдэхүүнд оруулах талаар бүх нийтийн санал асуулга явуулна

Пуэрто-Рико арлыг АНУ-ын муж улс болгох талаар бүх нийтийн санал асуулгыг энэ намар явуулна гэж тус арлын захирагч Ванда Васкес мэдэгджээ.

Бүх нийтийн санал асуулгыг 11 дүгээр сарын 3-нд бүх нийтийн сонгуультай хамт нэгэн зэрэг явуулах аж.

“La nacion” сонинд мэдээлснээр, санал асуулгад оролцогчдод Пуэрто-Риког АНУ-ын бүрэлдэхүүнд нэн даруй оруулах шаардлагатай юу гэсэн ердөө ганцхан асуулт тавина. Арлыг АНУ-ын нутаг дэвсгэр болгохын тулд санал асуулгын дүнг Конгресс батлах ёстойг тус сонинд тэмдэглэжээ.

1898 оны Испани-Америкийн дайны үеэр АНУ-ын бүрэлдэхүүнд орсон Пуэрто-Рикогоийн олон улсын эрх зүйн өнөөгийн статус нэлээд маргаантай байгаа юм. Арлын оршин суугчид АНУ-ын иргэнд тооцогддог боловч холбооны улсын төсөвт татвар төлдөггүй, мөн ерөнхийлөгчийн сонгуульд оролцох эрхгүй байна.

Арлын хууль тогтоох дээд эрх мэдэл нь АНУ-ын Конгресст харьяалагддаг боловч Төлөөлөгчдийн танхимд Пуэрто Рикогийн ашиг сонирхлыг санал өгөх эрхгүй тусгай эрхт төлөөлөгч төлөөлдөг байна. Арлын гүйцэтгэх засаглалыг амбан захирагч нар барьдаг аж.

Намар болох бүх нийтийн санал асуулга нь Пуэрто-Рико арлынхны хувьд анхных биш юм. Өнөөдрийг хүртэл арлын статусын талаар таван  удаа санал асуулга явуулжээ.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.

Хүмүүнлэгийн үйл ажиллагааны чиглэлээрх Засгийн газрын зарим чиг үүргийг МУЗН гүйцэтгэнэ 2020-05-18

М.Энхболд тэргүүтэй 20 гишүүн нэр дэвшихгүй 2020-05-18

Бразилд сүүлийн 24 цагийн хугацаанд халдварын 7938 тохиолдол шинээр бүртгэгдсэнээр нийт халдвар авсан хүний тоо 241 мянга давлаа. 2020-05-18

Цахим спортын “Tiger” баг хоёр лигонер тоглогч элсүүлж магадгүй 2020-05-18

Дэлхийн эрүүл мэндийн ассамблей цар тахалтай тэмцэх асуудлыг хэлэлцэнэ 2020-05-18

Пуэрто-Риког АНУ-ын бүрэлдэхүүнд оруулах талаар бүх нийтийн санал асуулга явуулна 2020-05-18

Oлон нийтийн газраар явахгүй байхыг онцгойлон анхаарууллаа. 2020-05-18

Бүтээн байгуулалтын ажил удаашралтай байгаа ч үргэлжилсээр байна. 2020-05-18

80 настай Жаавай гуай уламжлалт монгол ширдгээ ширсээр сууна 2020-05-18

МАН-ын эвтэй гурав, АН-ын “СЭВ”-тэй гурав, МАХН-ын “АРСЛАН”-гаа дагасан гурав АРХАНГАЙД дэвшинэ 2020-05-18

Өнгөрсөн 7 хоногт 11.8 сая ширхэг хувьцаа арилжив 2020-05-18