О.Содбилэг: Би 4 жил завсарлахаар болсон.

УИХ-ын гишүүн, МАН-ын гишүүн О.Содбилэг 25 наснаасаа улс төрд орж, найман жил УИХ-ын гишүүнээр ажилласан. Гэвч энэ удаагийн сонгуульд нэр дэвшээгүй юм. Ямар шалтгаанаар энэ сонгуульд өнжсөн талаар дараах тайлбарыг өглөө.
Тэрбээр “Олон сонгогчид, сэтгүүлчид миний нэр дэвших талаар асууж сураглацгааж байгаа учир мэдээлэл өгье. Би дөрвөн жил завсарлах болсноо жилийн өмнө шийдэж, У.Хүрэлсүх даргад 2019 оны 9-р сард Эрдэнэт хотод ажил хэргээр очиход нь хэлсэн. Би улс төрд 25 насандаа орж, УИХ-ын гишүүнээр сүүлийн 8 жил ажиллахдаа чадах бүхнийг цааргалахгүй хийж, ёс суртахууны болон хуулийн зөрчил доголдол гаргаагүй ажилласан. Цаашид би улам ихийг хийж бүтээхийн төлөө энэхүү шийдвэрийг гаргасан ба хүмүүсийн сайн сайхны төлөө зогсохгүй ажилласаар байх болно” гэж мэдэгджээ.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.