Франц улсад зургаан ихэр хүүхэд мэндэлжээ.

Франц улсад зургаан ихэр хүүхэд мэндэлжээ.

Франц улсад сүүлийн 30 жилд анх удаа зургаан ихэр хүүхэд мэндэлжээ. Страсбург хотын эмнэлэг таван охин, нэг хүүг өлгийдөн авсан байна.

630-730 гр жинтэй бяцхан ихрүүдийг 25 долоо хоногт нь хагалгаа хийж авсан байна. Ихрүүдийг эсэн мэнд төрүүлэхийн тулд 30 эмчээс бүрдсэн баг ажиллажээ. Тэд сэхээний тасагт хэдэн сар өнгөрүүлэх юм.

Зургаан ихэр хүүхэд төрөх ховор тохиолдол 4.7 сая төрөлтөд нэг удаа тохиодог байна. Хамгийн сүүлд тус улсад 31 жилийн өмнө буюу 1989 онд зургаан ихэр хүүхэд төрж байжээ.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.