5 дугаар сарын 1-нээс хойш анх удаа 9000 хүрэхгүй тохиолдол илэрсэн үзүүлэлт болжээ.

ОХУ-д сүүлийн 24 цагийн хугацаанд коронавирусний халдварын 8926 шинэ тохиолдол илэрсэн нь тус улсад 5 дугаар сарын 1-нээс хойш анх удаа 9000 хүрэхгүй тохиолдол илэрсэн үзүүлэлт болжээ. Одоогоор ОХУ-ын бүх бүс нутагт коронавирусний халдварын нийт 290678 тохиолдол бүртгэгдсэн байна гэж коронавирустэй тэмцэх шуурхай штаб мэдээлжээ.
ОХУ-ын нийслэл Москва хотод халдвар илэрсэн тохиолдлын тоо 3238-аар нэмэгдэж, 146062-т хүрсэн байна. Тийнхүү Москва хотод 4 дэх өдрөө дараалан 4000 хүрэхгүй тохиолдол илэрчээ. Москва мужид 921 тохиолдол шинээр илэрсэн бол Санкт-Петербургт 425, Доод Новгород мужид 279, Свердловск мужид 130, Саратов мужид 117, Брянск мужид 115, Красноярийн хязгаарт 107, Ярославд 103, Калуга мужид 109 тохиолдол тус бүр илэрчээ.
Шинээр илэрсэн тохиолдлуудын 3557 нь буюу 40.1 хувь нь шинж тэмдэггүй байсан байна.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.