Цар тахлын эсрэг тэмцэлд шинжлэх ухаан чухал үүрэг гүйцэтгэхийг онцоллоо

Цар тахлын эсрэг тэмцэлд шинжлэх ухаан чухал үүрэг гүйцэтгэхийг онцоллоо

 COVID-19” цар тахлыг хяналтад авахад улс төр бус шинжлэх ухаан, инновац амин чухал үүрэг гүйцэтгэнэ гэдгийг БНХАУ-ын “China Daily” сониноос зохион байгуулдаг “Vision China” арга хэмжээнд оролцогчид онцолжээ.

COVID-19”-ийн эсрэг тэмцэх нь: Шинжлэх ухааны гэрэлт цамхаг” сэдвийн хүрээнд ням гарагт зохион байгуулсан уг арга хэмжээнд оролцогчид БНХАУ, олон улс цар тахлын эсрэг хэрхэн хамтран тэмцэж байгаа талаар өөрсдийн үзэл бодлоо илэрхийлж, олон нийтийн эрүүл мэндийн онцгой байдлыг зохицуулахад шинжлэх ухааны гүйцэтгэх үүргийг хэрхэн нэмэгдүүлэх талаар хэлэлцсэн байна.

НҮБ-ын Боловсрол, шинжлэх ухаан, соёлын байгууллагын байгалийн шинжлэх ухааны ерөнхий захирлын туслах Шамила Наир-Бедуэль, “COVID-19” цар тахлын эсрэг дэлхийн эрдэмтэд нэгдэж, шинжлэх ухаан, технологийн мэдээллээ харилцан солилцож байна гэж хэлжээ. Мөн Хятадын эрдэмтэд шинэ коронавирусний генетикийн дарааллыг маш эрт танилцуулсан нь бусад оронд оношлуур бүтээх боломжийг бүрдүүлсэн гэдгийг онцолжээ.



“Манай улс “COVID-19”-ийн тархалттай холбоотой мэдээллүүдийг олон нийтэд нэн даруй танилцуулж, дэлхийн бусад улс оронтой туршлагаа хуваалцаж байна” гэж Хятадын Халдварт өвчнийг хяналтад авах, урьдчилан сэргийлэх төвийн ахлах судлаач У Зунью хэлжээ. Түүний хэлснээр, Хятад улс тархалтын талаар Дэлхийн эрүүл мэндийн байгууллагад анх мэдээлж, вирусний генетикийн талаар анх танилцуулж, уг өвчний эсрэг хамтран тэмцэхийг анх уриалсан ажээ. Мөн Хятад улс шийдэмгий арга хэмжээнүүдийг хэрэгжүүлснээр халдварын тархалтыг үр дүнтэйгээр хяналтад авсан гэж хэлжээ.

“Хятад улсад сүүлийн жилүүдэд шинжлэх ухаан, технологи өндөр хөгжсөн нь “COVID-19”-ийн эсрэг хурдан хариу арга хэмжээ авч, шинэ вирус болохыг нь хурдан илрүүлж, оношлуурыг бүтээхэд нөлөөлсөн” гэж 2003 онд “SARS”-ын тархалтыг хязгаарлахад оролцсон мэргэжилтнүүдийн нэг болох У Зунью хэлээд, 17 жилийн өмнөхтэй харьцуулахад маш их ахиц дэвшил гарсан гэдгийг онцолжээ. Мөн тэрбээр “COVID-19”-ийн эсрэг тэмцэлд ялахын тулд дэлхийн бүх улс орон хамтран ажиллах хэрэгтэй гэж нэмж хэлсэн байна.

Roland Berger” зөвлөх фирмийн төлөөлөгч Денис Депу, хямралын эсрэг тэмцэхэд технологи, инновац чухал үүрэг гүйцэтгэнэ гэж хэлжээ. Мөн Бээжингийн их сургуулийн Геномикийн инновацын төвийн дарга Сунни Ши БНХАУ-АНУ-ын хамтын ажиллагааны ач холбогдлын талаар ярьжээ. “China Daily” сонин 2018 оноос зохион байгуулж эхэлсэн “Vision China” арга хэмжээндээ улс төр, бизнес, шинжлэх ухааны салбарын нэр хүндтэй төлөөлөгчдийг урьж, дэлхий дахины хэтийн төлөв болон олон улсын тавцанд тулгамдсан асуудлуудын талаар хэлэлцдэг ажээ. 

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.