АН-аас УИХ-ын ээлжит сонгуульд оролцохоор тодорсон иргэдийн нэрс

Ардчилсан намын Үндэсний бодлогын хороо өнгөрсөн бямба гарагт хуралдаж 2020 оны УИХ-ын ээлжит сонгуульд нэр дэвшигчдээ тодруулжээ.
Ардчилсан намаас УИХ-ын 2020 оны ээлжит сонгуулийн 29 тойрогт 76 хүнийг нэр дэвшүүлэхээр шийдвэрлэсний 71.4 хувь нь сайд, УИХ-ын гишүүнээр ажиллаж байгаагүй, 50 орчим хувь нь залуус байгаа гэдгийг тус намын ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Баатархүү онцолсон.
Дараах 76 иргэний материалыг хуульд нийцэж байгаа эсэхийг СЕХ хянаж, ирэх сарын 2-нд нэр дэвшигчдэд үнэмлэх олгосноор сурталчилгаагаа албан ёсоор эхлүүлэх боломжтой болох юм.
Ардчилсан намаас нэр дэвшүүлэхээр тодруулсан хүмүүсийн нэрс:
Аймаг, дүүрэг | Тойрог | Мандат | Нэр | Албан тушаал |
Архангай | 1 | 3 | Н.Батбаяр Д.Золжаргал П.Мөнхтулга | УИХ-ын гишүүн, Барилга, хот байгуулалт болон Эдийн засгийн хөгжлийн сайд асан УИХ дахь АН-ын зөвлөлийн дарга |
Баян-Өлгий | 2 | 3 | Б.Бейсэн Р.Гажайв Д.Мурат | Баян-Өлгий аймгийн Нэгдсэн эмнэлгийн зөвлөх эмч Баян-Өлгий аймгийн ИТХ-ын Тэргүүлэгч, ИТХ-ын Төлөөлөгч УИХ-ын гишүүн |
Баянхонгор | 3 | 3 | А.Адъяасүрэн П.Нүрзэд Д.Ганбат | АН-ын ҮБХ-ны гишүүн, Баянхонгор аймгийн Ардчилсан эмэгтэйчүүдийн холбооны тэргүүн АН-ын ҮБХ-ны гишүүн УИХ-ын гишүүн асан |
Булган | 4 | 2 | Д.Өсөхбаяр С.Гал-Эрдэнэ | АН-ын гишүүн АН-ын гишүүн |
Говь-Алтай | 5 | 2 | О.Амгаланбаатар О.Батханд | АН-ын гишүүн УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсийн дарга асан |
Дундговь | 6 | 2 | Л.Одсэр Б.Наранхүү | АН-ын ҮБХ-ны гишүүн УИХ-ын гишүүн |
Дорнод | 7 | 2 | Ж.Энхболд П.Батчимэг | АН-ын ҮБХ-ны гишүүн НИТХ-ын төлөөлөгч, АПУ ХХК |
Дорноговь | 8 | 2 | Ц.Жадамбаа Д.Алтангэрэл | Мэдээллийн технологи, шуудан, харилцаа холбооны газрын дарга асан АН-ын гишүүн |
Завхан | 9 | 2 | З.Нарантуяа Д.Батсайхан | УИХ-ын гишүүн Завхан аймгийн Засаг дарга |
Өвөрхангай | 10 | 3 | О.Алтангэрэл Б.Ганхөлөг Ч.Даваабаяр | Хуульч АН-ын ҮБХ-ны гишүүн, АПУ ХХК Баялаг бүтээгчдийг дэмжих холбооны ерөнхийлөгч |
Өмнөговь | 11 | 2 | Б.Бадраа Д.Бат-Эрдэнэ | Өмнөговь аймгийн Засаг дарга асан УИХ-ын гишүүн асан, Ажнай ХХК |
Сүхбаатар | 12 | 2 | Ж.Батсуурь Н.Ганибал | Сүхбаатар аймгийн Засаг дарга асан АН-ын ҮБХ-ны гишүүн |
Сэлэнгэ | 13 | 3 | Д.Эрдэнэбат Д.Үүрийнтуяа С.Баярцогт | УИХ-ын гишүүн Ерөнхийлөгчийн Хүний хөгжил, нийгмийн бодлогын Зөвлөх, эдийн засагч УИХ-ын гишүүн, Сангийн сайд асан |
Төв | 14 | 3 | Х.Тэмүүжин Д.Эрдэнэсувд Ц.Туваан | Хууль зүйн сайд асан Хүний их эмч АН-ын дэд дарга |
Увс | 15 | 3 | С.Жавхлан О.Цогтгэрэл Д.Цэндсүрэн | УИХ-ын гишүүн ТЭСО корпорацийн Ерөнхийлөгч АН-ын гишүүн |
Ховд | 16 | 3 | Б.Пүрэвдорж Н.Пунцаг Ш.Адъшаа | УИХ-ын гишүүн АН-ын ҮБХ-ны гишүүн АН-ын гишүүн |
Хөвсгөл | 17 | 3 | Д.Ганболд Ч.Батцогт Б.Баярмаа | Шадар сайд, “Эрдэнэс Оюутолгой” компанийн гүйцэтгэх захирал асан, “Эрдэнэт үйлдвэр”-ийн ТУЗ-ын дарга асан "Чимид" сангийн тэргүүн, эдийн засагч АН-ын гишүүн |
Хэнтий | 18 | 3 | Э.Бат-Үүл Ж.Оюунбаатар Т.Пүрэвхатан | УИХ-ын гишүүн асан, Нийслэлийн Засаг дарга асан АН-ын ҮБХ-ны гишүүн АН-ын ҮБХ-ны гишүүн |
Дархан-Уул | 19 | 3 | Н.Мөнхдаш Д.Энхтуяа Б.Бямбасайхан | "Бурхан халдун" группийн ерөнхийлөгч Сэтгүүлч, “TВ2” телевизийн ерөнхий захирал Монголын бизнесийн зөвлөлийн ТУЗ-ийн дарга |
Орхон | 20 | 3 | О.Баасанхүү Д.Оросоо Ц.Батхуяг | УИХ-ын гишүүн Баянгол дүүргийн Засаг дарга асан АН-ын гишүүн |
Налайх, Багануур, Багахангай дүүрэг | 21 | 2 | М.Энх-Амар Ц.Алтанцэцэг | АН-ын ҮБХ-ны гишүүн АН-ын ҮБХ-ны гишүүн |
Баянзүрх дүүрэг (4, 5, 6, 8, 13, 14, 15, 16, 18, 25, 26 дугаар хороо) | 22 | 2 | З.Энхболд Т.Батцогт | УИХ-ын дарга асан, ЕТГ-ын дарга асан АН-ын ҮБХ-ны гишүүн |
Баянзүрх дүүрэг (1, 2, 3, 7, 9, 10, 11, 12, 17, 19, 20, 21, 22, 23, 24, 27, 28 дугаар хороо) | 23 | 3 | Ц.Одонтунгалаг Д.Пүрэвдаваа Ж.Баясгалан | НИТХ-ын төлөөлөгч БЗД-ийн Засаг дарга асан АН-ын гишүүн |
Сүхбаатар дүүрэг | 24 | 3 | Р.Амаржаргал С.Эрдэнэболд Э.Долгион | Ерөнхий сайд, УИХ-ын гишүүн асан, АН-ын дэд дарга АН-ын Ардчилсан залуучуудын холбооны ерөнхийлөгч "Блүмберг" телевизийн захирал |
Чингэлтэй дүүрэг | 25 | 3 | Ц.Баатархүү Г.Уянга Р.Булгамаа | АН-ын ерөнхий нарийн бичгийн дарга УИХ-ын гишүүн асан, Ерөнхийлөгчийн зөвлөх Хуульч |
Баянгол дүүрэг | 26 | 3 | С.Эрдэнэ С.Одонтуяа Д.Батцогт | УИХ-ын гишүүн, АН-ын дарга УИХ-ын гишүүн асан, БГД-ийн Засаг дарга УИХ-ын гишүүн асан |
Сонгинохайрхан дүүрэг (1, 2, 3, 4, 5, 6, 20, 22, 24, 26, 32, 33, 34,35, 36, 37, 41 дүгээр хороо) | 27 | 2 | Д.Батбаяр Б.Пунсалмаа | УИХ-ын гишүүн асан АН-ын гишүүн |
Сонгинохайрхан дүүрэг (7, 8, 9, 10, 11, 12, 13, 14, 15, 16, 17, 18, 19,21, 23, 25, 27, 28, 29, 30, 31, 38, 39, 40, 42, 43 дугаар хороо) | 28 | 3 | О.Магнай П.Цэцэгмаа Г.Очирбат | ШӨХТГ-ын дарга асан АН-ын ҮБХ-ны гишүүн АН-ын гишүүн |
Хан-Уул дүүрэг | 29 | 3 | Б.Түвшин Т.Энхсайхан Ч.Өнөрбаяр | АН-ын гишүүн АН-ын гишүүн Ерөнхийлөгчийн хуулийн зөвлөх асан |
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.