Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын 73-р ассамблей өнөөдөр эхэллээ

Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын 73 дугаар ассамблей өнөөдөр /2020.05.18/ 18:00 цагт эхэллээ. Цагийн зөрүүгээр маргааш /2020.05.19/ өглөөний 06:00 цаг хүртэл ассамблей үргэлжлэх юм. Энэ удаад КОВИД-19 ийн өнөөгийн нөхцөл байдал авч хэрэгжүүлэх арга хэмжээ сэдвийн доор чуулж байна. Энэ үеэр БНХАУ-ын дарга Си Жинпин, БНФУ-ын Ерөнхийлөгч Эммануэл Макрон, БНСУ-ын Ерөнхийлөгч Мүн Жэ Ин үг хэллээ.
Ерөнхийлөгч нар энэ аюулыг хамтын хүчээр давах, КОВИД-19-ын эсрэг хариу арга хэмжээг ДЭМБ удирдах ёстой гэсэн бол Мүн Жэ Ин хувь хүний эрх чөлөөг бүгдийн эрх чөлөөгөөр сольж бид Коронавирустэй амжилттай тэмцэж байна. Бид 29 сая сонгогчоо маш хатуу дэглэмийн дор санал өгөх боломж бүрдүүлж парламентын сонгуулиа хийлээ гэв.
А.Меркель нэг улс дангаараа энэ асуудлыг шийдэж чадахгүй гэж мэдэгдлээ. Тэгвэл Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл манай улсад КОВИД-19-ын нөхцөл байдал ямар байгаа талаар шөнийн 02:00 цагт мэдээлэл хийх юм.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.