Галт тэргэнд дайруулсан иргэний биеийн байдал маш хүнд байна

Галт тэргэнд дайруулсан иргэний биеийн байдал маш хүнд байна

Өнгөрөгч шөнө нийслэлд нэг иргэн ачааны галт тэргэнд дайруулж, эмнэлэгт хүргэгджээ.

Тавдугаар сарын 18-19-нд шилжих шөнийн 03.00 цагийн орчимд “Улаанбаатар” өртөөний орчимд ачааны галт тэргэнд хэн болох нь тодорхойгүй эрэгтэй хүн мөргүүлсэн байна. Улмаар гэмтсэн иргэнийг Нийслэлийн яаралтай түргэн тусламжаар Гэмтэл согог судлалын үндэсний төвд хүргэжээ.

Гэмтсэн иргэнийг тус эмнэлгийн сэхээн амьдруулах тасаг хэвтүүлэн эмчилж байгаа  хэдий ч эрэгтэй одоог хүртэл ухаан ороогүй хэвээр байгаа гэх мэдээлэл байна.

Энэхүү хэргийг Тээврийн цагдаагийн албаны Төмөр замын цагдаагийн газарт шалгаж эхэлсэн бөгөөд галт тэргэнд мөргүүлсэн иргэн УБТЗ-ын ажилтан биш гэдэг мэдээллийг өглөө.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.