Хятадын Гирин мужид коронавирус дахин дэгдэж, хөл хорио тогтоолоо

Хятадын зүүн хойд нутаг дэвсгэрт аж төрдөг 108 сая орчим хүн хөл хорионд орсон тухай Bloomberg мэдээллээ. Хятадын Гирин мужид коронавирусний халдвар авсан 34 тохиолдол илэрсний дараагаар тус нутаг дэвсгэр дэх нийтийн тээвэр, галт тэрэгний хөдөлгөөнийг зогсоож, сургууль, цэцэрлэгүүд яаралтай хаажээ.
Гирин мужийн Шулань хотын захиргаанаас хөл хорионы маш хатуу журам тогтоосноо WeChat-аар иргэдэг зарлажээ. Коронавирусний халдвартай иргэний амьдардаг бүх орон сууцны иргэдийг хөл хорионд оруулж, нэг айлын нэг л хүнийг хоёр хоногийн дотор хоёр цагийн хугацаатай гадуур гарч хоол, хүнсний бүтээгдэхүүн цуглуулахыг зөвшөөрчээ.
Коронавирус хаанаас дахин дэгдсэнийг орон нутгийн захиргаа бүрэн тогтоогоогүй байгаа бөгөөд ОХУ-аас орж ирсэн хүнээс халдвар дамжсан байж магадгүй гэж үзэж буй ажээ.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.