"Блюскай секьюритиз", "Мандал Даатгал"-ын ханш хамгийн их өсөлттэй байв

"Блюскай секьюритиз", "Мандал Даатгал"-ын ханш хамгийн их өсөлттэй байв

 Монголын Хөрөнгийн биржид өнөөдөр, 5 дугаар сарын 19-нд энгийн арилжаагаар I, II, III ангиллын 16 ХК-ийн 54.7 сая төгрөгийн үнийн дүн бүхий 174.934 ширхэг хувьцаа арилжив. Үүнээс 5 ХК-ийн хувьцааны ханш өсөж, 9 ХК-ийн хувьцааны ханш буурсан бол 2 үнэт цаасны ханш тогтвортой байв. 

Энэ өдөр "Блюскай секьюритиз" (BSKY+10.34%) болон "Мандал Даатгал" ХК (MNDL+2.17%)-ийн хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол "Монгол шуудан" (MNP-10.04%) болон "Ард кредит ББСБ" ХК (ADB-2.28%)-ийн  хувьцаа хамгийн их уналттай байлаа.

"TOP 20" индекс 0.16 хувиар буурч, 16226.98 нэгжид хүрсэн бол зах зээлийн үнэлгээ 2,430,767,202,613.09 төгрөг боллоо. Арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг Энд дарж үзнэ үү.  

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.