Хөл хорионы дараа та хаашаа аялахыг хүсэж байна вэ.

Хөл хорионы дараа та хаашаа аялахыг хүсэж байна вэ.

“Хөл хорионы дараа та хаашаа аялахыг хүсэж байна вэ” гэсэн санал асуулга явуулсан юм. Тэнд оролцсон хүмүүсийн дийлэнх буюу 77 хувь нь “Дотооддоо буюу зөвхөн Монголдоо” аялах сонголтыг дэмжиж санал өгсөн байв. Магадгүй коронавирус эхлээгүй, энэ дэлхийн хаашаа ч нисээд хүрчихэж болох эрх чөлөөтэй өдрүүд байсан бол дотоод биш гадаадыг гэх нь илүү ч байсан юм билүү.

Дэлхий нийтээрээ гэртээ түгжигдсэн хөл хорионы өдрүүд биднийг бие, сэтгэлээ сонсоход сургаж байна. Эх орноо, эх дэлхийгээ хайрлах нүдийг маань нээж байна. Эх орон шиг, эх нутаг шиг хамгийн дулаахан гэр үгүй болохыг хорвоо өөрөө сэтгэл дотор зурсаар л байна. Өглөө сэрээд сэтгэл түгшин сонсдог Эрүүл мэндийн яамны мэдээллийн цаг, үүрэгт нислэгээр гэртээ харихыг өдөр, шөнөгүй хүлээсэн өдрүүд... Ийм “этгээд” амьдралыг хэзээ ч бид хүсэж байгаагүй ч энэ элдэвтэй “сахилга бат” нэг талаараа таалагдаж байгаа.

Зөөвөрлөгдөн ирсэн тохиолдлуудаа хуруу даран эмчилж, дотооддоо тараахгүй, гадаадад гаргаахгүй байсаар, “корона”-г ялж, тэгснийхээ дараа бүгд Монголдоо үлдэж, тал нутгаараа аялж, тааваараа жаргах өдрүүд ирж л таарна.

Хөл хориулсан, хүний нутагт түгжигдсэн монголчууд минь нутагтаа ирж, гэртээ эрхэлж, хүн бүр хүч, сэтгэлээ өгч өөд нь татах учиртай Монголдоо л үлдээрэй. Монголдоо л аялаарай, Монголдоо л эрхлээрэй.

zindaa.mn

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.