Сонгуулийн ерөнхий хороонд 56 БИЕ ДААГЧ материалаа хүргүүлжээ

Сонгуулийн ерөнхий хороонд 56 БИЕ ДААГЧ материалаа хүргүүлжээ

Сонгуулийн ерөнхий хорооноос УИХ-ын 2020 оны сонгуульд нэр дэвшин өрсөлдөх нэр дэвшигчдийн баримт бичгийг хүлээн авах ажлыг зохион байгуулж байна.

Тэгвэл өчигдрийн /2020.05.219/ байдлаар 56 бие даан нэрээ дэвшүүлэгчид хуульд заасан баримт бичгээ хүлээлгэн өгсөн байна. 

Нэр дэвшигчдийн баримт бичгийг хүлээн авах хуулийн хугацаа маргааш /2020.05.21/ 00:00 цагт дуусгавар болох юм. Харин сонгуульд оролцохоор бүртгэгдсэн нам, эвслүүд өнөөдөр, маргааш хоёр өдөр нэр дэвшигчдийнхээ баримт бичгийг Сонгуулийн ерөнхий хороонд хүргүүлэх үүрэгтэй юм байна. 

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.