Бүртгэлтэй 1.8 мянган иргэн ажилд зуучлагдан оржээ

Бүртгэлтэй 1.8 мянган иргэн ажилд зуучлагдан оржээ

ҮСХ-ноос мэдээлснээр аймаг, нийслэлийн хөдөлмөр эрхлэлтийн байгууллагад ажилгүй 7.7 мянган иргэн шинээр бүртгүүлжээ.

Бүртгэлтэй байсан 1.8 мянган иргэн ажилд зуучлагдан орж, 4.7 мянган иргэн ажил идэвхтэй хайхгүй байгаа шалтгаанаар бүртгэлээс хасагджээ. Ажил хайж шинээр бүртгүүлсэн иргэдийн 53 хувь нь ажлаас чөлөөлөгдсөн болон халагдсан байна.

Өмнөх оны мөн үетэй харьцуулахад шинээр бүртгүүлсэн ажилгүй иргэд 10.6 хувиар, ажил идэвхтэй хайхгүй байгаа шалтгаанаар бүртгэлээс хасагдсан иргэд 4.5 хувиар өсөж, ажилд зуучлагдан орсон иргэд 0.2 хувиар буурчээ. 

Хөдөлмөр эрхлэлтийн байгууллагад оны эхний улирлын эцэст нийт 33 мянган иргэн бүртгэлтэй байна. Тэдгээрийн 62.6 хувь нь бүртгэлтэй ажилгүй иргэд, 37.4 хувь нь ажилтай боловч өөр ажил хайж байгаа иргэд байна.

Нийт бүртгэлтэй ажилгүй иргэд өмнөх оны мөн үеэс 8.1 хувиар буурч, өмнөх сараас 6.5 хувиар өссөн байна. 

Улсын хэмжээнд бүртгэлтэй ажилгүй иргэдийн 1.8 хувь нь хөгжлийн бэрхшээлтэй иргэд байна. Бүртгэлтэй ажилгүй иргэдийн 54.6 хувийг 15-34 насны залуучууд эзэлж байна.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.

2019 оны ТОП-100 аж ахуйн нэгжийг эрэмбэлэн, өргөмжлөх арга хэмжээ болж байна 2020-05-20

Зохиолч, сэтгүүлчийн халуун голомтод төрснөөрөө бахархдаг ХАРХҮҮГИЙН МАНДАХБАЯР 2020-05-20

Гурван настай хүүхдийн аминд хүрсэн этгээдэд бүх насаар нь хорих ял оноолоо 2020-05-20

БНСУ-ын эмнэлэгт халдварын шинэ голомт үүссэн байж болзошгүйг мэдээлжээ 2020-05-20

АН сонгуулийн штаб байгуулснаа албан ёсоор зарлав 2020-05-20

Бүртгэлтэй 1.8 мянган иргэн ажилд зуучлагдан оржээ 2020-05-20

"Угсармал орон сууцны шинэчлэл" төслийн 10 хувийг нийслэл гаргана 2020-05-20

Эрдэмтэд коронавирус СЭТГЭЦЭД НӨЛӨӨЛДӨГ гэж үзэж байна 2020-05-20

Саудын Арабын Дээд шүүхийн зөвлөл гэмт этгээдүүдэд бие махбодийн шийтгэл ногдуулахаас татгалзахаар шийджээ 2020-05-20

Энэ жил “Apple” компани iPhone 12 болон iPhone 12 Pro хоёр загварыг танилцуулахаар төлөвлөж байна. 2020-05-20

БНСУ | Шөнийн цэнгээний газраас ТАРХСАН халдварын тоо 193-т хүрлээ 2020-05-20