БНСУ-ын эмнэлэгт халдварын шинэ голомт үүссэн байж болзошгүйг мэдээлжээ

БНСУ-д коронавирусний халдварын 32 тохиолдол өчигдөр шинээр бүртгэгдсэн байна. Тус улс шөнийн клубүүдэд гарсан голомтот халдварын тархалтыг хязгаарлаж чадсан ч Сөүл хотын нэгэн эмнэлэгт халдварын шинэ голомт үүссэн байж болзошгүй талаар мэдээлжээ.
БНСУ-ын Өвчний хяналт, сэргийлэлтийн төвийн мэдээлснээр, тус эмнэлгийн дөрвөн сувилагч халдвар авсан нь батлагдсанаар тэдэнтэй хавьтал болсон 623 хүнийг шинжилгээнд хамруулж байна. Тэдгээр сувилагч халдвар гарсан караоке, баараар үйлчлүүлээгүй, батлагдсан тохиолдлуудтай хавьтал болоогүй. Тиймээс тухайн халдварын эх уурхайг шуурхай илрүүлэх шаардлагатай байгааг мэдээлсэн талаар ЭМЯ-ны Гадаад харилцаа, хамтын ажиллагааны хэлтсийн дарга Б.Янжмаа өнөөдрийн хэвлэлийн хурлын үеэр онцлов.
"COVID-19" халдвар өнөөдрийн байдлаар дэлхийн 216 улс орон, нутаг дэвсгэрт бүртгэгдсэнээс 4.9 сая хүн өвчилж, 324 мянган хүн нас баржээ. Мөн 1.9 сая хүн эдгэрч 2.7 сая хүн энэ өвчний улмаас эмчлүүлж байна.
https://montsame.mn/mn/read/226072
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.