Испанид хөл хориог аажмаар сулруулж, амны хаалт заавал зүүхийг шаардaна.

Испанид хөл хориог аажмаар сулруулж, амны хаалт заавал зүүхийг шаардaна.

Испанид хөл хориог аажмаар сулруулж буйтай холбоотойгоор тавдугаар сарын 21-нээс эхлэн хоёр метрийн зай барих боломжгүй тохиолдолд гудамжинд явахдаа амны хаалт заавал зүүхийг шаардахаар болжээ.

Лхагва гарагт Засгийн газрын албан ёсны хэвлэлд нийтэлсэн журамд зааснаар “гудамжинд, ил задгай газруудад эсвэл олон нийтийн газруудад хоёр метрийн аюулгүй зайг барих боломжгүй нөхцөлд зургаагаас дээш насны хүмүүс амны хаалт заавал зүүнэ”.  Түүнчлэн  гурваас тав хүртэлх насны хүүхдүүдэд амны хаалт зүүхийг зөвлөсөн байна.

Уг журам нь Засгийн газрын албан ёсны хэвлэлд нийтлэгдсэний дараагийн өдрөөс хэрэгжиж эхлэх бөгөөд өндөржүүлсэн бэлэн байдал цуцлагдах хүртэл хүчин төгөлдөр байх аж. Испанид урьд нь зөвхөн нийтийн тээврийн хэрэгслээр үйлчлүүлэхдээ амны хаалт заавал зүүхийг шаардаж байсан юм. 

Испани коронавирусний цар тахалд хамгийн их өртсөн орнуудын нэг бөгөөд тус улсад халдвар тархсанаас хойш 232 мянга гаруй хүн халдвар авч, 27778 хүн нас баржээ.

Испанийн эрх баригчид гуравдугаар сарын дундуур өндөржүүлсэн бэлэн байдал зарласан юм. Сүүлийн үед коронавирусний халдвар хумигдаж байгаатай холбоотойгоор тус улсад тогтоосон хорио цээрийн дэглэмийг аажмаар сулруулж эхэлсэн билээ.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.