Агаарын замын хилийн боомтыг Чингис хаан нисэх буудалд шилжүүлнэ

Агаарын замын хилийн боомтыг Чингис хаан нисэх буудалд шилжүүлнэ

 Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар, Агаарын замын боомтын талаар авах зарим арга хэмжээний тухай тогтоолыг батлав.

Тогтоол ёсоор “Буянт-Ухаа” олон улсын нисэх буудал дахь агаарын замын хилийн боомтыг энэ оны долоодугаар сарын 1-ний өдрөөс "Чингис хаан" олон улсын нисэх буудалд шилжүүлж, хилийн хяналтын байгууллагууд хяналт, шалгалт явуулахад шаардагдах зардлыг холбогдох журмын дагуу шийдвэрлэхийг Сангийн сайд, Хилийн боомтын үндэсний зөвлөлийн дарга Ч.Хүрэлбаатарт зөвшөөрөв.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.