Коронавирусээс үүдэн үйлчилгээний орлого тэрбум, тэрбумаар буурчээ.

Коронавирусээс үүдэн  үйлчилгээний орлого тэрбум, тэрбумаар буурчээ.

Коронавирус  үйлчилгээний салбарт хэрхэн нөлөөлж буйг нийтийн хоол, зочид буудлын салбарын  статистикт тулгуурлан харъя.

Нийтийн хоолны салбарын орлого  оны эхний улиралд 102.9 тэрбум төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 2.8 тэрбум төгрөг буюу 2.6 хувиар буурсан байна.

Рестораны орлого 1.3 (2.1%) тэрбум төгрөг, захиалгат хоолны хүргэлтийн орлого 0.3 (1.1%) тэрбум төгрөгөөр өссөн  баарны орлого 2.5 (59.8%) тэрбум төгрөгөөр буурсан нь голлон нөлөөлжээ.

Нийтийн хоолны салбарын орлогын 60.8 хувийг ресторан, 24.6 хувийг захиалгат хоолны хүргэлтийн үйлчилгээ, 6.9 хувийг кафе, 6  хувийг гуанз, 1.7 хувийг баарны үйл ажиллагааны орлого эзэлж байна.

Харин зочид буудлын салбарын орлого  оны эхний улиралд  онд 35.3 тэрбум төгрөгт хүрч, өмнөх оны мөн үеэс  26.5 (42.9%) тэрбум төгрөгөөр буурчээ. Үүнд гурав, түүнээс дээш одтой буудлын орлого 22 (45.6%) тэрбум төгрөг, зэрэглэлгүй зочид буудлын орлого 3.9 (32.6%) тэрбум төгрөгөөр буурсан нь голлон  нөлөөлжээ.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.