“Apple”, “Google”-н технологийг ашиглан ойр хавьтлын тохиолдлуудыг шалгаж байна

“Apple”, “Google”-н технологийг ашиглан ойр хавьтлын тохиолдлуудыг шалгаж байна

АНУ коронавирусний халдвар авсан хүнтэй ойр хавьтсан тохиолдлуудыг олж илрүүлэх зорилгоор “Apple, Google” компанийн боловсруулсан технологийг ашиглаж байна.

Тодруулбал, Алабама, Хойд Дакота, Өмнөд Каролина зэрэг муж улс “Apple”, Google” компанийн хамтран бүтээсэн гар утасны хавсралтыг ойр хавьтлын тохиолдлуудыг илрүүлэхэд ашиглаж байна. Ойр хавьтлын тохиолдлуудыг олж илрүүлэхэд нь эмнэлгийн ажилтнуудад туслахын тулд хүчээ нэгтгэн ажиллахаа “Apple”, Google” компани 4 дүгээр сарын эхээр мэдэгдэж, утасгүй холбооны технологи “Bluetooth”-н тусламжтай технологи боловсруулжээ.

Эмч, эрүүл мэндийн салбарт үйл ажиллагаа явуулдаг байгууллагуудад зориулан бүтээсэн энэхүү технологийг ашиглах хүсэлтээ АНУ-ын хэд хэдэн мужаас гадна 22 улсын эрх баригч явуулсан байна. 

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.