Мөрийтэй тоглоом тоглосон Токиогийн Прокурорын газрын дарга халагдах хүсэлтээ өгчээ

Мөрийтэй тоглоом тоглосон Токиогийн Прокурорын газрын дарга халагдах хүсэлтээ өгчээ

Японы нийслэл Токио хотын Прокурорын газрын дарга Хирому Курокава короонавирусний цар тахлын улмаас тогтоосон онцгой байдлын үеэр мөрийтэй тоглоом тоглосон гэх дуулиан шуугианд холбогдсоны улмаас албан тушаалаасаа огцрох шийдвэр гаргажээ.

"NHK" телевизээр мэдээлснээр, Курокава  энэ сарын  1, 13-нд “Sankei” сонины сэтгүүлчийн Токио дахь гэрт очиж, мөрий тавин маажан тогложээ. Тоглоомд мөн “Asahi” сонины сурвалжлагч оролцсон гэнэ. Прокурор түрээсэлж авсан машинаар сэтгүүлчийн гэрт очдог байжээ. Энэ талаарх мэдээлэл Японы долоо хоног тутмын “Shukan Bunshun” сонинд нийтлэгдсэн байна.

Токиогийн Прокурорын газрын даргын энэхүү үйлдэл нь олон нийтийн болон сөрөг хүчний намын зүгээс ихээхэн шүүмжлэл дагуулсан байна. Ялангуяа өдгөө 63 настай Курокава нь Японы Ерөнхий сайд  Абэ Шинзотой ойр харилцаатай байдаг тул илүү их эсэргүүцэлтэй тулгарчээ. 

Японы хуулийн дагуу энэ насан дээрээ албан тушаалаа орхих ёстой ч Курокава Токиогийн прокурорын даргын албан тушаалд үлдсэн нь энэ зун Японы Ерөнхий прокурор өөрчлөгдөх ёстой байсан бөгөөд уг албан тушаалд гол нэр дэвшигч нь Курокава байсантай холбоотой байж магадгүй гэж  “Mainichi” сонинд мэдээлсэн байна

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.

Халдвар авсан хүний тоо 5 079 644-д хүрсэн бол 2 019 570 хүн эдгэрчээ. 2020-05-21

Токиогийн Олимпыг 2021 оноос хойшлуулахгүй 2020-05-21

НҮБ-ын Ази, Номхон далайн эдийн засаг, нийгмийн комисс /АНДЭЗНК/-ын 76 дугаар чуулган өнөөдөр цахимаар хуралдлаа. 2020-05-21

“Mastercard”-н ажилтнууд вакцин гарган авах хүртэл гэрээсээ ажиллах боломжтой болно 2020-05-21

51 нэр дэвшигч хөрөнгө орлогоо мэдүүлсэнгүй 2020-05-21

Мөрийтэй тоглоом тоглосон Токиогийн Прокурорын газрын дарга халагдах хүсэлтээ өгчээ 2020-05-21

БНХАУ-д коронавирусний халдварын 33 шинэ тохиолдол илэрчээ 2020-05-21

СЕХ-нд нэр дэвшигчдийн материал хүлээн авах хугацаа өнөөдөр дуусна 2020-05-21

Цахилгаан автомашин түргэн цэнэглэх Монголын анхны станц ашиглалтад бүрэн орлоо 2020-05-21

Дуртай зүйлээ хийх нь таны амжилтын үндэс 2020-05-21

АТГ-аас 647 нэр дэвшигчийн хөрөнгө, орлогын мэдээллийг СЕХ-нд хүргүүллээ 2020-05-21