“Mastercard”-н ажилтнууд вакцин гарган авах хүртэл гэрээсээ ажиллах боломжтой болно

“Mastercard”-н ажилтнууд вакцин гарган авах хүртэл гэрээсээ ажиллах боломжтой болно

Америкийн “Mastercard” компани гэрээсээ ажиллаж буй ажилтнууддаа коронавирусний вакциныг гарган авах хүртэл ийм хэлбэрээр үргэлжлүүлэн ажиллахыг нь зөвшөөрчээ.

“Ойрын саруудад манай ажилтнуудын дийлэнх нь гэрээсээ үргэлжлүүлэн ажиллана. Ийм байдлаар бид асуудалгүй ажиллаж байгаа бөгөөд энэ сонголтыг бид дэмжиж байгаа. Манай компанийн ажилтнуудын 90 орчим хувь нь одоогоор гэрээсээ ажиллаж байна. Вакцин гарч хүмүүс санаа зовох зүйлгүй болох үедээ ажлын байрандаа эргэн ирэх шийдвэр гаргах эрхийг нь бид ажилтнууддаа олгож байна” хэмээн “Mastercard” компанийн мэргэжилтэн Майкл Фраккаро онцлон тэмдэглэжээ. 

Дэлхий даяар 20 мянган ажилтантай “Mastercard” компанийн төв байр Нью-Йоркийн Уэстчестер тойрогт байрладаг аж

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.

Испанид өндөржүүлсэн бэлэн байдлын дэглэмийг тав дахь удаагаа сунгажээ. 2020-05-21

Нью-Йоркын цагдаагийн газрын 5.5 мянган ажилтан эдгэж ажилдаа оржээ 2020-05-21

Халдвар авсан хүний тоо 5 079 644-д хүрсэн бол 2 019 570 хүн эдгэрчээ. 2020-05-21

Токиогийн Олимпыг 2021 оноос хойшлуулахгүй 2020-05-21

НҮБ-ын Ази, Номхон далайн эдийн засаг, нийгмийн комисс /АНДЭЗНК/-ын 76 дугаар чуулган өнөөдөр цахимаар хуралдлаа. 2020-05-21

“Mastercard”-н ажилтнууд вакцин гарган авах хүртэл гэрээсээ ажиллах боломжтой болно 2020-05-21

51 нэр дэвшигч хөрөнгө орлогоо мэдүүлсэнгүй 2020-05-21

Мөрийтэй тоглоом тоглосон Токиогийн Прокурорын газрын дарга халагдах хүсэлтээ өгчээ 2020-05-21

БНХАУ-д коронавирусний халдварын 33 шинэ тохиолдол илэрчээ 2020-05-21

СЕХ-нд нэр дэвшигчдийн материал хүлээн авах хугацаа өнөөдөр дуусна 2020-05-21

Цахилгаан автомашин түргэн цэнэглэх Монголын анхны станц ашиглалтад бүрэн орлоо 2020-05-21