Монгол Улс 17.5 сая амны хаалт импортолжээ

Гаалийн ерөнхий газрын мэдээллээр Монгол Улс тавдугаар сарын 18-ны өдрийн байдлаар 17.5 сая амны хаалт импортолжээ.
Энэ нь өнгөрсөн оны мөн үеийнхтэй харьцуулахад даруй 17.5 дахин өссөн үзүүлэлт аж. Үүнийг мөнгөн дүнд шилжүүлбэл 5.5 сая ам.доллар болох юм.
Коронавируст халдварын цар тахалтай холбогдуулан ийнхүү амны хаалтын импорт огцом өсжээ.
Мөн хугацаанд коронавирусний 87.5 мянган ширхэг оношлуур, 15.8 мянган хамгаалалтын иж бүрэн хувцас, ес гаруй сая эмнэлгийн тоног төхөөрөмж импортолсон байна.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.