ӨРНИЙН ЗУРХАЙ:Охин, матрын ордынхон ХОСОО олно.
![ӨРНИЙН ЗУРХАЙ:Охин, матрын ордынхон ХОСОО олно.](http://olnodo.com/media/images/5ec713e2c9429.jpg)
Өнөөдөр 2020.05.22. Энэ оны 142 дэх өдөр бөгөөд он дуусахад 223 хоног үлдэж байна. Монгол эх оронд маань наран 05 цаг 05 минутад мандлаа. 20 цаг 32 минутад жаргана. Улаанбаатар хотод шиврээ бороотой, өдөртөө 13 хэм, шөнөдөө 3 хэм дулаан байна. Та хувцсаа тохируулж өмсөөд гараарай.
Хонь
Энэ өдөр ажил хэргийн уулзалт хийж, бичиг баримт цэгцлэн, дээд удирдах байгууллагад хандан, дарга нартай уулзахад ээлтэй өдөр. Үдээс өмнө худал амлалт, бодлогогүй хуумгай мэдэгдлээс болж, бага зэрэг асуудал үүснэ. Тайвнаар шийдэхгүй бол байдал улам хүндэрнэ.
Үхэр
Бодол санаагаа амьдралд хэрэгжүүлэхэд сайн өдөр. Үдээс өмнө ажил хэргийн уулзалт, гэрээ хэлэлцээр амжилттай явагдана. Өнөөдөр та санхүүгийн байдлаа сайжруулах магадлал маш өндөр байна. Үдээс хойш ажлын ачааллын улмаас бага зэрэг хүндрэл учрах ч сайн мэдээ сонсоно.
Ихэр
Худалдааны салбарт ажиллагсдад таатай. Их хэмжээний хөрөнгө оруулалт, бичиг баримт бүрдүүлэх, гэрээ хэлэлцээр байгуулахад сайн өдөр. Санхүүгийн байдлаа сайжруулах магадлалтай. Худалдан авалт хийвэл ашигтай. Ялангуяа гоёл, үнэтэй зүйл, гэр ахуйн хэрэглэл авбал сайн. Орой нь хөнгөн амлалтаас болж, бага зэрэг маргаан гарна. Болгоомжтой байвал асуудал хурдан шийдэгдэнэ. Эрүүл мэндийн бага зэрэг асуудалтай.
Мэлхий
Удаан хугацаанд биш ч гэсэн санхүүгийн байдал чинь сайжирна. Харин эрүүл мэнддээ анхаарч, өдрийн дэглэм, хуваариа сахиарай. Өтгөн цай, кофе, согтууруулах ундаа хэрэглэхэд ээлгүй муу өдөр. Аялалд гарах гэж байгаа хүмүүст болгоомжтой байхыг од эрхэс анхааруулж байна.
Арслан
Санхүү, хөрөнгө мөнгөний асуудлаа шийдэхэд ээлтэй өдөр. Материаллаг эд зүйлсийн асуудлыг түнштэйгээ хамтран шийдэх болно. Гэхдээ айж эмээлгүй, эрсдэлийг тоодоггүй хуучин зангаа орхи. Хүмүүсийн зөвлөгөөг сайн сонсож, үр дагаврыг сайн тооцоолоорой. Дарга нартайгаа сайн харьцаатай бай. Удахгүй та шагнуулах, эсвэл албан тушаал дэвших болно.
Охин
Өнөөдөр та том хөрөнгө оруулалт хийж, баримт байгуулах, гэрээ байгуулахад сайн өдөр. Үдээс хойш хэрүүл, маргаантай. Энэ бүх асуудлыг сэтгэл зүрхэндээ хэт ойр бүү хүлээж аваарай. Ганц бие охид гэрбүлтэй болох магадлалтай.
Жинлүүр
Төрийн байгууллагад очих, дарга нартай харьцахад муу өдөр. Ажлаа солих, чухал шийдвэр гаргахад ээлгүй. Үл таних хүмүүстэй муудалцаж, гал түймэрт өртөх магадлал өндөр байна. Энэ өдөр та бие сэтгэлийн хувьд их ядрах тул стресст орж, амьдралаас уйдах сэтгэгдэл төрж магадгүй.
Хилэнц
Эрч хүч дүүрэн өдөр. Үл хөдлөх хөрөнгө худалдан авахад таатай. Гэхдээ хэт өөртөө итгэлтэй байж болохгүй. Бүх юманд хязгаар гэж бий. Хийж чадахгүй зүйлээ хүлээн авч хэрэггүй. Дараа нь таны нэр хүндэд халтай. Үдээс хойш гэрбүлтэйгээ өнгөрүүлэх хэрэгтэй. Хайртай дотнын хүмүүс чинь танд анхаарал тавьж, аз жаргалыг авчирна.
Нум
Маш муу өдөр. Хэт шударга, нээлттэй байдал, эрч тэс зан чинь дарга нартайгаа муудалцахад хүргэнэ. Ингэснээр та албан тушаал дэвших боломжоо алдана. Эргэн тойрны хүмүүстэйгээ үл ойлголцож, маргалдана. Ухарч, бууж өгснөөр л байдал сайжирна гэдгийг ойлгоорой.
Матар
Өнөөдөр ажил дээр чинь асуудал үүснэ. Бэлтгэлтэй байгаарай. Удирдах хүмүүстэй маргалдаж, ажлын газрынхантайгаа муудалцахыг чинь хараад муу санаат хүмүүс баярлах болно. Тайван амгалан байж, учрыг олохыг хичээ. Харин хувийн амьдралд ахицтай. Ганц бие матрууд хосоо олох магадлал тун өндөр байна.
Хумх
Бүх зүйл бүтэхгүй муу өдөр. Даргатайгаа харьцаж, төр, олон нийтийн байгууллагад очиход таагүй. Ажлаа солих, амьдралын чухал шийдвэр гаргахад таагүй. Осолд өртөж, танихгүй хүмүүстэй муудалцаж, гэмтэж бэртэх магадлалтай. Үдэш нь хүсээгүй зочид гэрт чинь айлчилна.
Загас
Ээлтэй сайн өдөр. Шинэ ажил эхлүүлэхэд таатай. Ямар ч ажлыг зоригтой амлан ав, та амжилттай дуусгаж чадах юм. Ажигч, ухаалаг чанарынхаа ачаар та эрсдэлээс зайлж чадна. Энэ өдөр эртний андтайгаа дахин уулзсанаар ажил хэрэг чинь амархан бүтэх магадлалтай.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.