Ц.Сандуй, А.Ганбаатар нарт холбогдох хэргийн шүүх хурал ирэх даваа гарагт болно.
![Ц.Сандуй, А.Ганбаатар нарт холбогдох хэргийн шүүх хурал ирэх даваа гарагт болно.](http://olnodo.com/media/resized/1200x0/images/5ec73c051db9d.jpg)
Нийслэлийн прокурорын газраас А.Ганбаатар, Ц.Сандуй нарт холбогдуулан 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 82 дугаар зүйлийн 82.1 дэх хэсэгт зааснаар “Төрийн эрх мэдлийг хууль бусаар авах хуйвалдаан зохион байгуулах” гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаан Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд өнгөрсөн оны аравдугаар сарын 31-ний өдөр болсон билээ.
Улмаар шүүх бүрэлдэхүүн шүүгдэгч А.Ганбаатар, Ц.Сандуй нарыг төрийн эрхийг хууль бусаар авах хуйвалдаан зохион байгуулсан гэм буруутайд тооцон, дөрвөн жилийн хорих ял оноож, ялыг нээлттэй хорих ангид эдлүүлэх шийдвэр гаргасан байдаг. Харин давж заалдах шатны шүүхээс хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцааж, үргэлжлүүлэн хорих шийдвэрийг гаргаад байсан юм.
Харин өнгөрсөн гуравдугаар сард Ц.Сандуйг батлан даалтад гаргасан байдаг. Тэгвэл Ц.Сандуй, А.Ганбаатар нарт холбогдох хэргийн шүүх хурал ирэх даваа гарагт болно. Өөрөөр хэлбэл, шүүх хуралдааныг энэ сарын 25-ны өдөр товложээ
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.