Нэр дэвших 698 иргэнээс 51 нь АТГ-т ХОМ-ээ хүргүүлээгүй тул сонгуульд өрсөлдөх эрхээ хасууллаа.
![Нэр дэвших 698 иргэнээс 51 нь АТГ-т ХОМ-ээ хүргүүлээгүй тул сонгуульд өрсөлдөх эрхээ хасууллаа.](http://olnodo.com/images/5ec73e6952e71.jpg)
УИХ-ын 2020 оны ээлжит сонгуульд нам, эвслээс болон бие даан нэр дэвших 698 иргэнээс 51 нь АТГ-т ХОМ-ээ хүргүүлээгүй тул сонгуульд өрсөлдөх эрхээ хасууллаа.
АТГ-аас нэр дэвшигчдийн ХОМ-ийг бүртгэх, хүлээн авах ажлыг тавдугаар сарын 17-19-нд зохион байгуулж, хуульд заасны дагуу нийт нэр дэвшигчид хөрөнгө, орлогын мэдүүлгээ мэдүүлсэн эсэх талаарх лавлагааг СЕХ-нд хүргүүлжээ.
Сонгуульд нэр дэвшигч нарт зориулсан ХОМ-ээ цахим системд хэрхэн мэдүүлэх, анхаарах асуудлын талаар тус газраас гарын авлага зөвлөмж, брошур болон дэлгэрэнгүй видео зааварчилгаа зэргийг боловсруулж www.iaac.mn цахим хуудсанд байршуулж мэдээлэл арга зүйгээр хангасан. АТГ-аас УИХ-ын сонгуулийн тухай хуулийн дагуу сонгуульд нэр дэвшигчдийн ХОМ-ийг цахим сайтад байршуулах бөгөөд тухайн нэр дэвшигчийн орлого, хөрөнгийн байдалтай иргэд, олон нийт танилцах бүрэн боломжтой юм.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.