Ромын эзэнт гүрний үед хамаарах гурван тасалгаа олжээ.

 Ромын эзэнт гүрний үед хамаарах гурван тасалгаа олжээ.

Израилийн археологичид Иерусалим дахь Гаслангийн хананаас /Баруун хана/ 10 гаруй метрийн зайд малтлага хийх явцдаа Ромын эзэнт гүрний үед хамаарах гурван тасалгаа олжээ. Нууцлаг  эдгээр тасалгаа 1400 жилийн настай гэж эрдэмтэд үзэж байна.

Хад ухаж гаргасан эдгээр тасалгааг шатаар холбосон байжээ. Одоогоор эдгээрийн зориулалт тодорхойгүй байгаа бөгөөд тасалгаануудыг дугуй хаалга, зураг, шигтгэмэл зургаар чимэглэснээс гадна дотор нь дэнлүүний сууриуд олджээ. Эдгээр тасалгаанд мөн гал тогооны хэрэгсэл, улаан буудай эсвэл оливын тос хадгалахад тохиромжтой сав суулга олдсон нь тасалгаануудыг лам хуврагууд эсвэл мөргөлчид агуулах эсвэл гал тогооны зориулалтаар ашиглаж байсан гэх таамаг төрүүлж байна гэж археологичид ярьжээ.

Эдгээр өрөө тасалгаа МЭӨ 70 онд ромчуудын сүйтгэсэн Хоёрдугаар сүмтэй шууд холбоогүй гэж эрдэмтэд үзэж байна. Гаслангийн буюу Баруун хана нь эл сүмээс үлдсэн хана юм.

Малтлагыг энэхүү ариун дагшин газраас илрүүлсэн янз бүрийн үед хамрах археологийн үнэт олдворуудаас бүрдсэн газар доорх үзэсгэлэнгийн танхим байгуулах зорилгоор хийж  байгаа аж. Гаслангийн ханын доор өргөн хэмжээний малтлагын ажил хийхээр төлөвлөж байгаа гэнэ. Ингэснээр хүмүүсийн мөргөл үйлддэг ариун орон зайг жуулчдад зориулсан археологийн олдворын үзэсгэлэнгийн танхимаас тусгаарлах боломжтой болох аж.





Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.

“SpaceX” компани “Crew Dragon” сансрын хөлгөө хөөргөнө 2020-05-22

Анхны онлайн барилдааны хандивыг ХӨСҮТ-д гардуулав 2020-05-22

“Лакин кофе” захирлуудаа залилангийн шалтгаанаар халлаа 2020-05-22

Сириателээс чөлөөлөгдөх Засгийн газрын шаардлагыг Рами Махлоуф хүлээж авахгүй 2020-05-22

“Малчдын хөдөлмөрийг үнэлж, тэтгэврийн насыг наашлуулсан төр засагтаа баярлалаа” 2020-05-22

Ромын эзэнт гүрний үед хамаарах гурван тасалгаа олжээ. 2020-05-22

Тусгаарлах байрны ойролцоох айлууд ЗУСЛАН РУУ ГАА "ДАЙЖИЖ" байна гэв 2020-05-22

2019 оны ноосны урамшууллыг олгож эхэллээ 2020-05-22

Корнавируст халдвараас урьдчилан сэргийлэх, оношилгоо, эмчилгээний чадавхийг сайжруулах сургалтыг хийлээ 2020-05-22

Бразилд пүрэв гарагт коронавирусний халдварын улмаас нас барсан хүний тоо 1188-аар нэмэгдэж, 20047-д хүрчээ. 2020-05-22

ОХУ-ын Элчин сайд И.К.Азизов Орос цэргийн хөшөөнд цэцэг өргөлөө 2020-05-22