ОХУ-ын Элчин сайд И.К.Азизов Орос цэргийн хөшөөнд цэцэг өргөлөө
![ОХУ-ын Элчин сайд И.К.Азизов Орос цэргийн хөшөөнд цэцэг өргөлөө](http://olnodo.com/media/resized/1200x0/images/5ec782e252bce.jpg)
Оросын холбооны улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд Искандер Кубарович Азизов, Онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд Л.Хангай, Улаанбаатар төмөр зам хувь нийлүүлсэн нийгэмлэгийн 1 дүгээр орлогч дарга Игорь Васильевич Мелостных нар Говьсүмбэр аймагт айлчиллаа.
Хүндэт зочид аймаг орон нутгийн удирдлагуудтай уулзалт хийж. Орос цэргийн алдрын хөшөөнд хүндэтгэл үзүүлж тус цогцолборын тохижилт, бүтээн байгуулалтын ажилтай танилцав.
Говьсүмбэр аймагтай хамтын ажиллагааг өргөжүүлж, цаашид бүх талаар дэмжин ажиллахаа ОХУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд И.К.Азизов илэрхийллээ.
Уулзалтын үеэр Говьсүмбэр аймгийн иргэдээ төлөөлөн аймгийн Засаг дарга Г.Батсуурь ОХУ-ын иргэдэд 5000 ширхэг амны хаалт хандив болгон гардууллаа.
Энэ оны дөрөвдүгээр сарын 15-ны өдөр Говьсүмбэр аймгийн Засаг дарга Г.Батсуурь, ОХУ-ын Элчин сайд И.К. Азизовтой уулзалт хийж, Говьсүмбэр аймаг дахь “Орос цэрэг”-ийн алдар цогцолборын бүтээн байгуулалт, тохижилтын ажил болон цаашид уг цогцолборыг аялал жуулчлалын төв болгон хөгжүүлэх чиглэлээр санал солилцож хамтран ажиллахаар болсон билээ.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.