Эх газрын Хятадад өнгөрсөн хоногт коронавирусний халдварын болон халдварын улмаас нас барсан нэг ч тохиолдол бүртгэгдээгүй

Эх газрын Хятадад өнгөрсөн хоногт коронавирусний халдварын болон халдварын улмаас нас барсан нэг ч тохиолдол бүртгэгдээгүй

Эх газрын Хятадад өнгөрсөн хоногт коронавирусний халдварын болон халдварын улмаас нас барсан нэг ч тохиолдол бүртгэгдээгүй нь нэгдүгээр сараас хойших анхны тохиолдол болж байна гэж тус улсын Эрүүл ахуй, эрүүл мэндийн асуудал хариуцсан улсын хороо мэдэгджээ.

БНХАУ-д одоогоор коронавирусний халдвартай нийт 79 өвчтөн эмнэлэгт хэвтэж байгаагаас 9 хүний биеийн байдал хүнд байгаа аж. Хилийн чанадаас зөөвөрлөгдөн ирсэн нийт 1711 тохиолдол бүртгэгдсэнээс 1670 хүн эдгэрсэн байна. Хилийн чанадаас халдвар тээж ирсэн хүний тоо сүүлийн үед тус улсад харьцангуй бага байгаа аж.

Эх газрын Хятадад өнгөрсөн оны 12 дугаар сараас хойш халдвар авсан хүний тоо 82.9 мянга давсан бөгөөд нийт халдвар авсан хүмүүсийн 94.3 хувь нь эмчлэгджээ. 

Түүнчлэн халдварын 30-аас илүү тохиолдол аль ч бүс нутагт бүртгэгдээгүй байна. Одоогоор халдварын тохиолдлын тоогоор Зилинь муж нэгдүгээрт жагсаж байна. Тэнд 24 хүнд эмчилгээ хийлгэж байгаа аж. Нийт 31 засаг захиргааны нэгжийн 19-д нь халдварын тохиолдол огт бүртгэгдээгүй бол үлдсэн бүс нутагт 1-20 орчим тохиолдол бүртгэгджээ. 

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.

Амралтын өдрүүдэд ихэнх нутгаар сэрүүн байна 2020-05-23

Нээлттэй өгөгдлийн нэгдсэн портал ашиглалтад орлоо 2020-05-23

Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр замын эхний 30 километр замыг барьж дуусгалаа 2020-05-23

Хүүхдэд дараах шинж тэмдэг илэрвэл эмнэлэгт яаралтай ханд 2020-05-23

Малчин айлын үхрийг баавгай барьсан тохиолдол гарчээ 2020-05-23

Эх газрын Хятадад өнгөрсөн хоногт коронавирусний халдварын болон халдварын улмаас нас барсан нэг ч тохиолдол бүртгэгдээгүй 2020-05-23

тээврийн хэрэгсэлийн улсын дугаар 5 болон 0 гэсэн тоогоор төгссөн бол энэ сардаа багтаан татвар төлөх ёстой. 2020-05-23

Нэр дэвшигчдийн батламжийг ирэх сарын 2-нд гардуулна 2020-05-23

Бразилд коронавирусний халдварын тохиолдол хамгийн их бүртгэгдсэн улсуудын жагсаалтад хоёрдугаарт бичигдэх боллоо 2020-05-23

Африк тивд халдварын тохиолдол 100 мянгад хүрлээ 2020-05-23

Халдварт өвчний тохиолдол өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 37 хувиар буурсан байна 2020-05-23