Бразилд коронавирусний халдварын тохиолдол хамгийн их бүртгэгдсэн улсуудын жагсаалтад хоёрдугаарт бичигдэх боллоо

Бразилд коронавирусний халдварын тохиолдол хамгийн их бүртгэгдсэн  улсуудын жагсаалтад хоёрдугаарт бичигдэх боллоо

Бразилд коронавирусний халдварын нийт 332382 тохиолдол бүртгэгдсэнээр, энэ үзүүлэлтээр Оросыг давж, халдварын тохиолдол хамгийн их бүртгэгдсэн  улсуудын жагсаалтад хоёрдугаарт бичигдэх боллоо. ОХУ-д коронавирусний халдварын нийт 326448 тохиолдол бүртгэгдсэн байна. Энэ тухай Бразилын Эрүүл мэндийн яам мэдээлжээ.

Өнгөрсөн хоногт тус улсад нэг өдөрт илэрсэн хамгийн их тохиолдол бүртгэгджээ. Халдварын нийт 20803 тохиолдол шинээр илэрсэн бол нас барсан тохиолдлын тоо 1001-нээр нэмэгдэж, 21048 болсон байна.

Тус улсад Сан-Паулу муж болон 21 сая гаруй хүн ам оршин суудаг Сан-Паулу хот халдварын голомт болоод байгаа юм. Энэ бүс нутагт коронавирусний халдварын нийт 76.8 мянган тохиолдол бүртгэгдэж, 5.7 мянга гаруй хүн нас баржээ. Халдварын тохиолдлын тоогоор Сеара муж хоёрдугаарт жагсаж байна. Тус мужид нийт 34573 тохиолдол бүртгэгджээ. Үүний араас Рио-де-Жанейро хот бичигдсэн байна. Тус хотод 33589 тохиолдол бүртгэгдэж, 3657 хүн нас баржээ. 

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.

Хүүхдэд дараах шинж тэмдэг илэрвэл эмнэлэгт яаралтай ханд 2020-05-23

Малчин айлын үхрийг баавгай барьсан тохиолдол гарчээ 2020-05-23

Эх газрын Хятадад өнгөрсөн хоногт коронавирусний халдварын болон халдварын улмаас нас барсан нэг ч тохиолдол бүртгэгдээгүй 2020-05-23

тээврийн хэрэгсэлийн улсын дугаар 5 болон 0 гэсэн тоогоор төгссөн бол энэ сардаа багтаан татвар төлөх ёстой. 2020-05-23

Нэр дэвшигчдийн батламжийг ирэх сарын 2-нд гардуулна 2020-05-23

Бразилд коронавирусний халдварын тохиолдол хамгийн их бүртгэгдсэн улсуудын жагсаалтад хоёрдугаарт бичигдэх боллоо 2020-05-23

Африк тивд халдварын тохиолдол 100 мянгад хүрлээ 2020-05-23

Халдварт өвчний тохиолдол өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 37 хувиар буурсан байна 2020-05-23

ХӨСҮТ-д хэвтэн эмчлүүлж байсан хоёр оюутан 37-39 хоног эмчлүүлж байгаад бүрэн эдгэрч гарсан байна. 2020-05-23

Пакистанд “Airbus A320” нисэх онгоц баасан гарагт Карачи хотын дүүрэгт осолдсоны улмаас 97 хүн амиа алджээ. 2020-05-23

Нью-Йоркт нэг дор 10 болон түүнээс доош тооны хүн цугларахыг зөвшөөрчээ 2020-05-23