Нэр дэвшигчдийн баримт бичиг хүлээн авч дуусчээ

Нэр дэвшигчдийн баримт бичиг хүлээн авч дуусчээ

Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.2, 32.3 дахь хэсэгт заасны дагуу Улсын Их Хурлын 2020 оны ээлжит сонгуульд нэр дэвшигчдийн баримт бичгийг энэ сарын 22-ны өдрийн 00:00 цаг хүртэл хүлээн авч дуусчээ.

Сонгуульд оролцохоор бүртгүүлсэн 13 нам, 4 эвслээс нэр дэвшигчдийнхээ баримт бичгийг, түүнчлэн 137 бие даан нэрээ дэвшүүлэгч хуульд заасан хугацаанд багтаан холбогдох баримт бичгийг хүлээлгэн өгсөн байна.

Сонгуулийн ерөнхий хороо нэр дэвшигчдийн баримт бичгийг хүлээн авснаас хойш тав хоногийн дотор нягтлан шалгаж, бүртгэх эсэх асуудлыг шийдвэрлэх юм.

Нэр дэвшигчдийн баримт бичгийг хүлээн авах ажлыг COVID-19 халдвараас урьдчилан сэргийлэх тухай УОК-оос өгсөн зөвлөмжийн дагуу зохион байгуулжээ.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.

Халдварт өвчний тохиолдол өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 37 хувиар буурсан байна 2020-05-23

ХӨСҮТ-д хэвтэн эмчлүүлж байсан хоёр оюутан 37-39 хоног эмчлүүлж байгаад бүрэн эдгэрч гарсан байна. 2020-05-23

Пакистанд “Airbus A320” нисэх онгоц баасан гарагт Карачи хотын дүүрэгт осолдсоны улмаас 97 хүн амиа алджээ. 2020-05-23

Нью-Йоркт нэг дор 10 болон түүнээс доош тооны хүн цугларахыг зөвшөөрчээ 2020-05-23

Их Британийг зорин ирсэн иргэдийг 14 хоногийн хөл хорионд оруулна 2020-05-23

Нэр дэвшигчдийн баримт бичиг хүлээн авч дуусчээ 2020-05-23

Багшийнхаа алдрыг мөнхжүүлж танхим байгууллаа 2020-05-23

Францад шашны ёслол үйлдэхийг зөвшөөрнө 2020-05-23

Ц.Нямдорж, Н.Номтойбаяр нарын хэн нь үнэн хэлэв? 2020-05-23

Энэтхэгт 24 цагийн дотор 6600 хүн вирусээр халдварлажээ. 2020-05-23

Ерөнхийлөгч Владимир Путин: Ирэх 10, 11 дүгээр сард цар тахлын хоёр дахь давалгаа дэгдэж болзошгүй байгаад бэлэн байхыг уриалжээ. 2020-05-23