Францад шашны ёслол үйлдэхийг зөвшөөрнө
![Францад шашны ёслол үйлдэхийг зөвшөөрнө](http://olnodo.com/media/images/5ec8ae8d224ed.jpg)
Францад коронавирусний цар тахлын улмаас цуцлаад байсан шашны ёслолын арга хэмжээг явуулахыг эрх баригчид зөвшөөрнө. Иргэд нэг метрийн зай барих, амны хаалтаа зүүх, гараа халдваргүйжүүлэх журмыг дагаж мөрдсөн тохиолдолд шашны ёслол үйлдэх боломжтой хэмээн Францын Дотоод хэргийн сайд Кристоф Кастанер мэдэгджээ.
Шашны ёслолыг сэргээх нөхцөлүүд, эрүүл ахуйн аюулгүй байдлын арга хэмжээнүүдийн талаар Кастанер шашны бүлгүүдтэй тохиролцжээ. Зохих захирамж удахгүй гарч, хүчин төгөлдөр хэрэгжиж эхэлнэ хэмээн Дотоод хэргийн яамны цахим хуудаст цохон тэмдэглэжээ.
“Шашны зан үйл явуулах газрууд хийгээд олон нийтийн бусад газар халдвараас урьдчилан сэргийлэх, зай барих арга хэмжээнүүдийг дагаж мөрдөх ёстой. Дээрх шаардлагыг дагаж мөрдүүлэх асуудлыг шашны зан үйл явуулах газрын удирдлагууд хариуцах болно” хэмээн мэдэгдэлд дурдсан байна.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.