Түймрийн гамшиг нүүрлэсэн Австралид бороо орж эхэллээ
Австрали улс нь хэт халалтын улмаас өнгөрсөн есдүгээр сараас хойш түймрийн гамшигт нэрвэгдээд байгаа билээ. Удаан үргэлжилсэн түймэрт хагас тэрбум орчим ан амьтан үрэгдэж, олон мянган айл орон гэрээ алдаж, 20 гаруй хүн амь үрэгдэж, олон арван хүн ор сураггүй алга болоод байгаа ба энэ асуудал дэлхий дахины санааг чилээж байгаа юм.
Өнөөдөр /2020.01.05/ түймэрт шатаж, цангасан Австралид, тэр тусмаа түймрийн бүсэд бороо орж байна гэсэн баярт мэдээ дуулдаж, зөвхөн Австраличууд төдийгүй дэлхий нийтийн магнайг тэнийлгэж байна.
Эх сурвалж: news.com.au
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.