НДЕГ: Сайн дурын даатгуулагчид сард 56700 төгрөг төлнө

НДЕГ: Сайн дурын даатгуулагчид сард 56700 төгрөг төлнө

Оны эхнээс хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ нэмэгдэж, 420 мянган төгрөг болсон билээ. Үүнтэй холбоотойгоор хөдөлмөрийн хөлсний доод хэмжээнээс тооцож даатгалаа төлдөг иргэд сард 56700 төгрөг төлөхөөр болсныг Нийгмийн даатгалын Ерөнхий газраас мэдэгдлээ. Тодруулбал, сайн дурын даатгалын шимтгэлээ хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр төлж байсан иргэд Хөдөлмөр, нийгмийн зөвшлийн гурван талт Үндэсний хорооноос шинэчлэн тогтоож, 56700 төгрөгөөр тооцон, шимтгэлээ төлснөөр гэрээний хугацаа сунгагдсанд тооцох юм.

  • Нийгмийн даатгалын сайн дурын даатгалд даатгуулсан иргэд гэрээний нөхцөлөө өөрчлөхгүй бол 2020 оны нэгдүгээр сард багтаан шимтгэлээ төлснөөр гэрээний хугацаа сунгагдсанд тооцно /Шимтгэлийн хэмжээ-13.5 хувь буюу 2019 онд мөрдөгдөж байсантай ижил байна/.
  • Сайн дурын даатгалын шимтгэлээ хөдөлмөрийн хөлсний доод хэмжээнээс төлж байсан иргэдийн тухайд Хөдөлмөр, нийгмийн зөвшлийн гурван талт Үндэсний хорооноос 2020 онд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг сард 420.0 мянган төгрөг байхаар шинэчлэн тогтоосонтой холбогдуулан энэ хэмжээнээс тооцож шимтгэлээ төлснөөр гэрээний хугацаа сунгагдсанд тооцно /Сард-56700 төгрөг/.

Сайн дурын даатгалыг хөдөлмөрийн хөлсний дээд хэмжээнээс төлдөг байсан иргэд, шимтгэл төлөх хугацаа, сарын хөдөлмөрийн хөлс түүнтэй адилтгах орлогоо өөрчлөх зэрэг гэрээгээ зайлшгүй шинэчлэх шаардлагатай иргэд, түүнчлэн анх удаа сайн дурын даатгалд хамрагдах бол харъяа Нийгмийн даатгалын хэлтэстээ өөрийн биеэр очих аж.

Э.БУРАМ

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.