Хонконгт эсэргүүцэгчдийг тараахын тулд нулимс асгаруулагч хий ашиглажээ
![Хонконгт эсэргүүцэгчдийг тараахын тулд нулимс асгаруулагч хий ашиглажээ](http://olnodo.com/images/5eca5a9523d58.jpg)
Хонконгийн Козуэй-Бей худалдааны дүүрэгт цугларсан жагсагчдыг тараахын тулд цагдаа нар нулимс асгаруулагч хий ашиглажээ.
Эсэргүүцлийн ажиллагаанд хэдэн мянган хүн оролцжээ. Эсэргүүцлийн хөдөлгөөн зохион байгуулсан идэвхтнүүдийн нэг нь цагдаа нар нулимс асгаруулагч хий ашигласнаас хойш хэдхэн минутын дараа баривчлагдсан байна. “Reuters” агентлагийн мэдээлснээр, жагсагчдыг тараахын тулд хууль сахиулах байгууллагын ажилтнууд мөн нунтаг чинжүү шүршигч ашиглаж байжээ.
Хонконгийн үндэсний аюулгүй байдлыг хамгаалах механизмын тухай хуулийн төсөл Бээжин хотод эхэлсэн Бүх Хятадын ардын төлөөлөгчдийн хурлын чуулганы үеэр хэлэлцэх асуудлуудын жагсаалтад багтсаны дараа энэхүү эсэргүүцлийн ажиллагаа эхэлжээ. Засаг захиргааны онцгой бүс Хонконгийн сөрөг хүчин энэ санаачилгыг шүүмжилж, энэ нь “нэг улс-хоёр тогтолцоо” зарчимтай зөрчилдөж байна гэж үзэж байна.
БНХАУ-ын эрх баригчид энэ зарчмаасаа татгалзахгүй бөгөөд зохих асуудлууд нь өөр улс хөндлөнгөөс оролцох эрхгүй Хятадын дотоод бодлогод хамаардаг асуудал болохыг БНХАУ-ын Гадаад хэргийн яам онцолсон юм.
Орон нутгийн эрх баригчид сэжигтнүүдийг эх газрын Хятад руу шилжүүлэн өгөх тухай хуулийн төслийг батлахыг зорьж байсныг эсэргүүцсэн жагсаал цуглаан Хонконгт өнгөрсөн зунаас дэгдэж эхэлсэн билээ. Хуулийн төслийг эргүүлэн татсан хэдий ч сөрөг хүчний дэмжигчдээс бүрдсэн залуус засгийн газрыг эсэргүүцсэн жагсаал цуглааныг 11 дүгээр сарын эхний хагас хүртэл үргэлжлүүлсэн юм
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.