Коронавирусээр халдварласан 32 хүн эдгээд байна

Коронавирусээр халдварласан 32 хүн эдгээд байна

"СОVID-19"-өөр өвдсөн хоёр оюутан эдгэрч, өнөөдөр дараагийн шатны ажиглалтад шилжлээ. Ингэснээр коронавирусээр халдварласан нийт 141 тохиолдлоос 32 хүн эдгэрснийг ХӨСҮТ-ийн ерөнхий захирал Д.Нямхүү ЭМЯ-ны өнөөдрийн хэвлэлийн хурлын үеэр онцоллоо.


Тэд Москвагийн сургуульд суралдцдаг бөгөөд 35-40 хоног эмчлүүлээд гарсан байна.

Одоогийн байдлаар, манай улсад "COVID-19" халдварын батлагдсан 141 тохиолдлоос  32 нь эдгэрч, 109 хүн эмчлүүлж байна. Тэдний 84 нь хөнгөн, 25 нь хүндэвтэр байгаа аж.


Энэ сарын 23-нд буюу өчигдөр ХӨСҮТ-ийн хоёр лабораторид 35, Дархан-Уул аймгийн салбар лабораторид 31, нийт 66 хүнд шинжилгээ хийхэд бүгдэд нь коронавирус илрээгүй байна. Үүнд, ХӨСҮТ-д тусгаарлагдсан 11, ажиглах байранд тусгаарлагдсан  19 хүний давтан шинжилгээ багтаж байна. Мөн тандалтын зорилоор нийслэлийн дүүргүүдийн нэгдсэн эмнэлгүүдээс цуглуулсан таван сорьцод коронавирус илрээгүй. Дархан-Уул аймагт хийсэн ачаа тээврийн 30 жолооч, Сэлэнгэ аймгийн Нэгдсэн эмнэлэгт тусгаарлагдаж буй нэг хүний давтан шинжилгээний хариу нь халдваргүй гарчээ

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.

Дэлхийд халдварын тоогоор АНУ, ОХУ, Бразил тэргүүлсээр байна 2020-05-24

ДЭМБ: Ахмад настнуудын эрүүл мэндэд анхаарал тавих хэрэгтэй байгааг анхааруулж байна. 2020-05-24

“Playtime” хөгжмийн фестиваль ирэх оны зун хүртэл хойшлогдлоо 2020-05-24

Хонконгийн үндэсний аюулгүй байдлыг хамгаалах нь Хятадын дотоод асуудал гэв 2020-05-24

Перугийн хотын захирагч цагдаа нараас авсанд орж нуугджээ 2020-05-24

Коронавирусээр халдварласан 32 хүн эдгээд байна 2020-05-24

Дэлхийн хамгийн чинээлэг 25 эрхмийн нийт хөрөнгө сүүлийн хоёр сарын хугацаанд 255 тэрбум ам.доллароор нэмэгджээ 2020-05-24

Пакистанд онгоцны ослоос амьд үлдсэн зорчигч Мухаммад Зубаир хэрхэн амьд гарсан тухай ярьжээ 2020-05-24

Дарханд 135 иргэн тусгаарлалтад байна 2020-05-24

Японы эрх баригчид даваа гаргаас онцгой байдлын дэглэмийг бүрэн цуцална 2020-05-24

Хонконгт эсэргүүцэгчдийг тараахын тулд нулимс асгаруулагч хий ашиглажээ 2020-05-24