Ирэх долоо хоногт амралтын өдрөө оролцуулаад дөрвөн өдөр амрна.

Ирэх долоо хоногт амралтын өдрөө оролцуулаад дөрвөн өдөр амрна.

Ирэх долоо хоногийн ажлын хоёр өдөр амрах нь. Учир нь зургаадугаар сарын 1-нд буюу Даваа гарагт Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдөр тохиож байгаа юм. Энэ өдөр бүх нийтээр амрах хуультай. Мөн зургаадугаар сарын 5-нд буюу Баасан гарагт Бурхан багийн Их зүйчин өдөр тохиож байна. Өнгөрсөн жилээс энэ өдрийг бүх нийтээр тэмдэглэх өдөрт оруулан хуульчилсан билээ. 

Иймд ирэх долоо хоногт амралтын өдрөө оролцуулаад дөрвөн өдөр амрах нь. Үүнээс гадна зургаадугаар сарын 24-нд бүх нийтээр амарч, УИХ-ын 2020 оны сонгуулийн санал хураалт явагдах юм. 

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.