КОВИД-19-өөс сэргийлэх түгээмэл арга ҮР ДҮНТЭЙ болохыг тогтоожээ

КОВИД-19-өөс сэргийлэх түгээмэл арга ҮР ДҮНТЭЙ болохыг тогтоожээ

Гараа угаах нь шинэ төрлийн коронавирусний халдвараас урьдчилан сэргийлэх өндөр үр дүнтэй арга болохыг эрдэмтэд нотолжээ.

Үүний тулд Лондонгийн Их сургуулийн коллежийн мэргэжилтнүүд 1633 хүний оролцоотой судалгаа явуулсан байна. Тэднээс коронавирусний шинжилгээ авахдаа хамрын хөндийгөөс авсан дээж авчээ.

Судалгаанд сайн дураар оролцогчид гарын ариун цэврийг хэрхэн сахиж буйгаа заах ёстой байсан бөгөөд нэг хэсэг нь өдөрт гараа таван хүртэл удаа угаадаг гэсэн бол нөгөө хэсэг нь өдөрт 6-10 удаа гараа угаадаг гэжээ. Гурав дахь хэсэг оролцогч өдөрт арваас дээш удаа гараа угаадаг тухай бичжээ.

Мэдээллийг шинжилсний дараа, эхний бүлэг хүмүүсийн коронавирусээр халдварлах эрсдэл 36 хувиар буурсан гэсэн дүгнэлтэд хүрсэн байна. Гэхдээ бүлэг хоорондын эрсдэлийн түвшин хоорондоо бага ялгаатай гарсан байна.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.