Алдарт Абдулрашид Садулаев коронавирусний халдвар авчээ.

Алдарт Абдулрашид Садулаев коронавирусний халдвар авчээ.

ОХУ-ын Дагестаны алдарт бөх, олимпын аварга, дэлхийн 4 удаагийн аварга Абдулрашид Садулаев коронавирусний халдвар авснаа олон нийтийн сүлжээгээр зарлалаа. ОХУ-д тус өвчний халдвар эрчтэй тархаж байгаагийн дотор Дагестанд байдал тун хүнд байгаа. Дагестанд коронавирусийн аюулыг анх огт тоохгүй байсан гэдэг. Хаврын улиралд хурим найр маш их болж, дагестанчууд өргөнөөр тэмдэглэж байсан юм. Ихэнх тосгон суурин газар өндөр ууланд байдаг нь ч өвчний тархалтыг зогсооход саад учруулсан. Уулын Дагестан цэвэр агаарт ямар ч вирус тархахгүй гэж холимог тулаанч Хабибийн аав ярьж байсан. Харин одоо тэр өөрөө эмнэлэгт хүнд байдалд байгаа билээ. Абдулрашид Садулаев нутгийн олондоо хандан, эмч нарын зөвлөгөөг дагахыг уриаллаа.

Садулаев “Нутгийн олны нэгэн адил би анх коронавирусийг огт тоохгүй байснаа хүлээн зөвшөөрч байна. Бид энэ аюулыг үл ойшоосон. Яг дэргэд халдвар тархаад эхлэхэд ойлгосон ч хоцорсон байлаа. Би ч энэ өвчний халдвар авсан. Хамаатан садан дунд маань ч халдвартай хүн олон байна. Олон танил минь энэ өвчнөөр нас барлаа. Та бүхэнд өөрөөсөө гадна ойр дотнын хүмүүсээ хайрлаж хамгаалахын тулд гэр гэр тээ байхыг уриалж байна. Ялангуяа ахмад хүмүүсээ хамгаалах ёстой. Архаг өвчтэй хүмүүс амиа алдаж байна. Гэртээ хөл хорионд гурван сар суух амаргүйг ойлгож байна. Гэхдээ тэсэж, тэвчиж байж л бид энэ өвчнийг даван гарна. Өөр арга байхгүй” гэж хэлсэн байна.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.

1 тооны хүрэн баавгай буудаж агнасан хэргийг илрүүлэн шалгаж байна. 2020-05-25

Боловсролыг дэмжих жилийн хүрээнд шалгарсан төслүүдийг санхүүжүүлэхээр болов 2020-05-25

Бразилд нөхцөл байдал хүндэрсэнтэй холбоотойгоор АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп тус улсад сүүлийн 14 хоногт зорчсон гадаадын иргэдийг Америк руу оруулахгүй байх хязгаарлалт тавьжээ. 2020-05-25

Ерөнхий сайд асан С.Баяр нарын долоон хүнд холбогдох хэргийн шүүнэ. 2020-05-25

Хөл хориог сунгах эсэхийг ӨНӨӨДӨР шийдвэрлэнэ 2020-05-25

Алдарт Абдулрашид Садулаев коронавирусний халдвар авчээ. 2020-05-25

Хонконгт 100 гаруй жагсагчид саатуулагджээ 2020-05-25

БНХАУ-ын БХЯ Тайваньд зэвсэг нийлүүлэхтэй холбогдуулан эсэргүүцлээ илэрхийлжээ. 2020-05-25

Монгол Улсын Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлт өнөөдрөөс мөрдөгдөж эхэлнэ 2020-05-25

Трамп: Путин намайг дахин сонгогдоосой гэж хүсдэггүй гэдгийг хэлж чадах байна” гэжээ. 2020-05-25

Аваргуудын лигийн 1/8 финалын хариу тоглолт COVID-19 халдварын бай болж, 41 хүний амь насанд хүрсэн” гэж “Edge Health” компанийн судалгаагаар гарчээ. 2020-05-25