Трамп: Путин намайг дахин сонгогдоосой гэж хүсдэггүй гэдгийг хэлж чадах байна” гэжээ.
![Трамп: Путин намайг дахин сонгогдоосой гэж хүсдэггүй гэдгийг хэлж чадах байна” гэжээ.](http://olnodo.com/media/images/5ecb2abd41a55.jpg)
АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Оросын Ерөнхийлөгч Владимир Путинтэй сайн харилцаатай байж чадаж байгаа ч ОХУ-ын Төрийн тэргүүн түүнийг дахин сонгогдоосой гэж хүсдэггүй талаар ярьжээ. Тэрбээр “Full Mewasure” хөтөлбөрт оролцохдоо “Би бол Оростой тулгарсан хамгийн муу зүйл. Путин үүнийг ойлгож байгаа. Би түүнтэй санал нийлдэг. Гэхдээ Путин намайг Ерөнхийлөгчийн сонгуульд ялаасай гэж хүсдэггүй байх. Та бүхэнд яг одоо, би түүнд таалагддаг гэж бодохгүй байгаа дээрээ үндэслэн тэр намайг дахин сонгогдоосой гэж хүсдэггүй гэдгийг хэлж чадах байна” гэжээ.
Трампын хэлснээр Хятадын удирдлагууд ч түүнийг АНУ-ын Ерөнхийлөгчөөр дахин бүү сонгогдоосой гэж хүсэж байгаа гэнэ.
Оросын Ерөнхийлөгчийн хэвлэлийн төлөөлөгч Дмитрий Песков өмнө нь АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгууль дөхөхөөр хэвлэл мэдээллийн хэрэгслүүд нь “бодит байдлыг харах мэдрэмжээ алдаж байна” гэж мэдэгдсэн юм.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.