КОВИД-19 | Премьер лигийн дахин нэг тоглогчоос халдвар илэрлээ.

КОВИД-19 | Премьер лигийн дахин нэг тоглогчоос халдвар илэрлээ.

Английн премьер лигийн Борнмут клубийн нэг тоглогч, албаны хоёр ажилтнаас короанвирус илэрсэн тухай клубийн удирдлагууд албан ёсоор мэдээллээ.

Клубийн зүгээс одоогоор вирус илэрсэн тоглогчийн нэрийг нууцалж байгаа аж. Тухайн тоглогчоос авсан эхний шинжилгээгээр вирус илрээгүй боловч давтан шинжилгээгээр ийнхүү илэрчээ.

Ийнхүү өнгөрсөн долоо хоногийн мягмар гарагт тусгай журмын дагуу бэлтгэл хийж эхэлснээс хойш премьер лигийн найман тоглогчоос вирусний халвар илрээд байна.

Одоогоор дээрх найман тоглогчоос зөвхөн ганц тоглогчийн нэр тодорхой болоод байна. Тэр нь Уатфорд клубийн хамгаалагч Адриан Мариаппа аж.

Хэдийгээр премьер лигийн улирал зургаадугаар сараас үргэлжлэх төлөвлөгөөтэй байгаа ч одоогоор эцсийн шийд гараагүй байна.

Эх сурвалж: Reuters

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.

АНУ-ын “The New York Times” сонин ням гарагийн дугаарынхаа эхний нүүрэнд коронавирусний халдварын улмаас хорвоог орхисон мянган хүний нэрсийг, эмгэнэлийн үгийн хамтаар нийтэлжээ. 2020-05-25

АНУ-ын Үндэсний аюулгүй байдлын сайдын үүрэг гүйцэтгэгч Чед Вольф гадаадын мэргэжлийн тамирчдыг Америкт ирэхэд ямар нэг саад хориг байхгүй болсон гэж мэдэгдлээ. 2020-05-25

Япон цар тахлын үед эдийн засгаа дэмжихэд нэмж төсөв батална 2020-05-25

Шведэд “5G” сүлжээг нэвтрүүлжээ 2020-05-25

Хүйтэн дайны ирмэг рүү түлхэхээ зогсоох хэрэгтэй гэж БНХАУ-ын Гадаад хэргийн сайд Ван И мэдэгдсэн байна. 2020-05-25

КОВИД-19 | Премьер лигийн дахин нэг тоглогчоос халдвар илэрлээ. 2020-05-25

Тайланд улс вакциныг сармагчин дээр туршиж эхэлжээ 2020-05-25

Коронавирусний халдварын нөхцөл байдал дэлхий дахинд 2020-05-25

Коронавирусний халдвар авсан нэг иргэн эдгэрч, эмнэлгээс гарлаа 2020-05-25

"Great Clips" үсчний газрын хоёр үсчин, коронавирустэй гэдгээ мэдэлгүйгээр 140 гаруй хүнд халдвар тараасан байж болзошгүй байна. 2020-05-25

Д.Сарангэрэл: Гадаадад Монгол Улсын 32 иргэн халдвар авсны 13 нь эдгэрсэн 2020-05-25