"Great Clips" үсчний газрын хоёр үсчин, коронавирустэй гэдгээ мэдэлгүйгээр 140 гаруй хүнд халдвар тараасан байж болзошгүй байна.

"Great Clips" үсчний газрын хоёр үсчин, коронавирустэй гэдгээ мэдэлгүйгээр 140 гаруй хүнд халдвар тараасан байж болзошгүй байна.

АНУ-ын Миссури мужийн Спрингфельд-Грийн тойргийн "Great Clips" үсчний газрын хоёр үсчин коронавирустэй гэдгээ мэдэлгүйгээр 140 гаруй хүнд халдвар тараасан байж болзошгүй байна. Дээрх хоёр үсчинд шинж тэмдэггүй халдвар илэрсэн байсныг тус тойргийн Эрүүл мэндийн газраас мэдээллээ. Одоогоор тус хоёр үсчнийг даруй тусгаарлан эмчилгээнд шилжүүлжээ. Эрүүл мэндийн газраас 140 хүнийг олж тогтоосон ч цаашид энэ тоо нэмэгдэх хандлагатай байгааг анхааруулсан юм. Дээрх 140 хүний гэрийн хаяг болон холбогдох мэдээллийг цуглуулсан бөгөөд шинжилгээнд хамруулж эхэлжээ. Эхний байдлаар хамтран ажилладаг долоон хүнээс коронавирус илрээд байна. Болзошгүй аюулаас сэргийлэх үүднээс тавдугаар сарын 12-20-ны өдрүүдэд дээрх үсчинд үйлчлүүлсэн иргэдийг Спрингфельд-Грийн тойргийн Эрүүл мэндийн газарт хандахыг анхааруулаад байна.

Эх сурвалж: ABC News

https://zindaa.mn/38wh

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.

Хүйтэн дайны ирмэг рүү түлхэхээ зогсоох хэрэгтэй гэж БНХАУ-ын Гадаад хэргийн сайд Ван И мэдэгдсэн байна. 2020-05-25

КОВИД-19 | Премьер лигийн дахин нэг тоглогчоос халдвар илэрлээ. 2020-05-25

Тайланд улс вакциныг сармагчин дээр туршиж эхэлжээ 2020-05-25

Коронавирусний халдварын нөхцөл байдал дэлхий дахинд 2020-05-25

Коронавирусний халдвар авсан нэг иргэн эдгэрч, эмнэлгээс гарлаа 2020-05-25

"Great Clips" үсчний газрын хоёр үсчин, коронавирустэй гэдгээ мэдэлгүйгээр 140 гаруй хүнд халдвар тараасан байж болзошгүй байна. 2020-05-25

Д.Сарангэрэл: Гадаадад Монгол Улсын 32 иргэн халдвар авсны 13 нь эдгэрсэн 2020-05-25

Нидерландын шүүх ач нарынхаа зургийг ээжээс нь зөвшөөрөл авалгүйгээр өөрийн Facebook-тээ нийтэлсэн эмээд гэрэл зургуудыг устгах үүрэг өгчээ. 2020-05-25

Хил залгаа улсуудад халдвар нэмэгдэж байна. 2020-05-25

НҮБ-ын энхийг сахиулагчдын тоо буурчээ 2020-05-25

УОК хөл хориог 6 сарын 30 хүртэл сунгах санал гаргалаа 2020-05-25