Cансрын нислэгийн түүхэнд анх удаа төр, сансрын нисэгчдийнхээ хувь заяаг хувийн инженерийн компанид даатгаж байна.

Cансрын нислэгийн түүхэнд анх удаа төр, сансрын нисэгчдийнхээ хувь заяаг хувийн инженерийн компанид даатгаж байна.

АНУ-ын “SpaceX” компанийн бүтээсэн “Crew Dragon” сансрын хөлгөөр сансарт нисэх багийн гишүүд бэлтгэлээ хийжээ. Сансрын нисэгчид Даг Херли /53 настай/, Боб Бенкен /49 настай/ нар Ж.Кеннедигийн нэрэмжит сансрын төвөөс гарч, “Tesla” автомашин хөлөглөн “Crew Dragon” сансрын хөлөг тээвэрлэсэн “Falcon” пуужин тээвэрлэгчид ирж, хөлгийн бүхээгт суун, нислэгийг удирдах төвтэй харилцжээ. Яг энэ үйлдлийг тэд ирэх лхагва гарагт буюу сансрын хөлөг хөөргөх өдөр хийх ёстой.

Энэ сарын 27-нд Флорида мужийн Канаверал хошуунаас Илон Маскийн үүсгэн байгуулсан “SpaceX” компанийн түүхэнд дэх анхны сансрын нислэг гараанаас гарна. Энэ нь сүүлийн есөн жилд АНУ-аас дэлхийн тойрог замд хийх анхны нислэг болох юм. 2011 оноос хойш АНУ сансрын нисэгчдээ Олон улсын сансрын станц руу Оросын “Союз” хөлгөөр хүргэсээр ирсэн юм. Ийм нислэг бүр олон арван сая ам.долларын үнэтэй. 1986 “Challenger” хөлөг хөөрөх үедээ, 2004 онд “Columbia” хөлөг дэлхий рүү буцах үедээ осолдсоноос хойш АНУ өөрийн сансрын хөлгийг нислэгт ашиглахаа больсон билээ.

Ийнхүү сансрын нислэгийн түүхэнд анх удаа төр сансрын нисэгчдийнхээ хувь заяаг хувийн инженерийн компанид даатгаж байна.

НАСА-гийн хамгийн туршлагатай сансрын нисэгчид болох Даг Хёрли и Боб Бенкен нар хоёулаа сансрын нисэгч эхнэртэй бөгөөд Херлигийн эхнэр Карен Найберг дэлхийн тойрог замд хоёр удаа ажиллаж байжээ. Боб Бенкений эхнэр Меган Макартур НАСА агентлагаас 2024 онд сар руу хийх нислэгт оролцохоор нэр дэвшээд байна. Хамгийн сүүлийн удаа Меган Макартур 2009 онд сансарт ниссэн бөгөөд энэ үеэр тэрбээр “Hubble” сансрын дуран авайг засварлахад оролцож байжээ.


Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.

Хятадад халдварын шинж тэмдэггүй 40 тохиолдол илэрчээ 2020-05-25

БНХАУ яагаад энэ онд эдийн засгийн өсөлтийн тодорхой зорилт дэвшүүлээгүй вэ? 2020-05-25

Ян Ян коронавирусний тухай киноны гол дүрд тоглоно 2020-05-25

Өнгөрөгч онд эрэгтэй хүүхдэд Ананд, эмэгтэй хүүхдэдээ Амин-Эрдэнэ гэсэн нэрийг хамгийн их өгчээ 2020-05-25

Израилийн Ерөнхий сайд Биньямин Нетаньяхуд холбогдох хэргийн дараагийн шүүх хурал Иерусалимын тойргийн шүүхэд ирэх 7 дугаар сарын 19-нд болно. 2020-05-25

Cансрын нислэгийн түүхэнд анх удаа төр, сансрын нисэгчдийнхээ хувь заяаг хувийн инженерийн компанид даатгаж байна. 2020-05-25

Эрхүүд 90 хүн тусгаарлах байрнаас зугтаж, барилга дээр ажиллажээ 2020-05-25

Том гүрнүүд сансрын уудамд олборлолт хийхээр өрсөлдөж эхэллээ 2020-05-25

Өнгөрсөн 7 хоногт 6.6 сая ширхэг хувьцаа арилжив 2020-05-25

Цар тахлын эсрэг сэдэвт урлагийн үзэсгэлэн нээгдэв 2020-05-25

ЭЕШ-ын энэ жилийн онцлог 2020-05-25