Хятадад халдварын шинж тэмдэггүй 40 тохиолдол илэрчээ

Хятадад халдварын шинж тэмдэггүй 40 тохиолдол илэрчээ

Сүүлийн 24 цагийн хугацаанд БНХАУ-д коронавирусний халдварын шинж тэмдэгтэй 11, шинж тэмдэггүй 40 тохиолдол илэрсэн бөгөөд долоон хүн эдгэрч, нас барсан тохиолдол бүртгэгдээгүй гэж тус улсын Эрүүл мэндийн хороо мэдээлэв.

Халдварын шинж тэмдэгтэй бүх тохиолдол гаднаас зөөвөрлөгдөн ирсэн бөгөөд 10 нь Өвөр Монголын өөртөө засах оронд , нэг нь Сычуань мужид бүртгэгджээ. Цар тахал дэгдсэнээс хойш эх газрын Хятадад 82985 хүн коронавирусээр халдварлаж, 78268 хүн эдгэрсэн бол 4634 хүн нас баржээ. Одоогийн байдлаар 83 хүн эмчилгээ хийлгэж байна. Хятадад коронавирусний халдвар гаднаас орж ирсэн нийтдээ 1724 тохиолдол бүртгэгдсэн бөгөөд 1678 хүн эдэрчээ. 

БНХАУ-ын эрх баригчид дөрөвдүгээр сарын 1-нээс халдварын шинж тэмдэггүй өвчлөлийн талаар мэдээлж эхэлсэн билээ. Өнгөрсөн 24 цагийн байдлаар 40 ийм тохиолдол илэрсний нь хоёр нь гаднаас орж ирсэн бол 38 нь дотооддоо халдварласан байна. Одоогийн байдлаар шинж тэмдэггүй 396 тээгч эмнэлгийн хяналтад байгаа ажээ.  

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.

Тува улсын тэргүүн коронавирусээр халдварлажээ 2020-05-25

ЦЕГ: Хялбар аргаар мөнгө олох гэсэн нь ГЭМТ ХЭРГИЙН ХОХИРОГЧ болгож байна 2020-05-25

АНУ Бразилд хиймэл амьсгалын мянган аппарат нийлүүлэхээр болсон тухай тус улсын Үндэсний аюулгүй байдлын зөвлөл твиттер хуудсандаа мэдээлжээ. 2020-05-25

Томуугийн өвчлөл өмнөх долоо хоногоос 5.1 хувиар өсжээ 2020-05-25

Н.Номтойбаяр: Миний нэр дэвшигчийн материал 100 хувь шаардлага хангасан. 2020-05-25

Хятадад халдварын шинж тэмдэггүй 40 тохиолдол илэрчээ 2020-05-25

БНХАУ яагаад энэ онд эдийн засгийн өсөлтийн тодорхой зорилт дэвшүүлээгүй вэ? 2020-05-25

Ян Ян коронавирусний тухай киноны гол дүрд тоглоно 2020-05-25

Өнгөрөгч онд эрэгтэй хүүхдэд Ананд, эмэгтэй хүүхдэдээ Амин-Эрдэнэ гэсэн нэрийг хамгийн их өгчээ 2020-05-25

Израилийн Ерөнхий сайд Биньямин Нетаньяхуд холбогдох хэргийн дараагийн шүүх хурал Иерусалимын тойргийн шүүхэд ирэх 7 дугаар сарын 19-нд болно. 2020-05-25

Cансрын нислэгийн түүхэнд анх удаа төр, сансрын нисэгчдийнхээ хувь заяаг хувийн инженерийн компанид даатгаж байна. 2020-05-25