Иргэдийг автобусны картаар зорчиж буй эсэхэд хяналт тавьж байна

Иргэдийг автобусны картаар зорчиж буй эсэхэд хяналт тавьж байна

Нийслэлийн хэмжээнд иргэдийг нийтийн тээвэрт U_MONEY картаар зорчиж хэвшүүлэх зорилгоор Нийтийн тээврийн үйлчилгээний газар, нийтийн тээврийн үйлчилгээний чанар, стандарт, хөлс төлөлтөд хяналт тавин ажилладаг “Сити Баз Консалтинг” ХХК, ”УБ Смарт Карт” ХХК нар хамтран зорчигчийн ачаалал их 20 байршлийн автобусны буудлуудад хамтарсан хяналт, шалгалт, мэдээллийн үйл ажиллагааг энэ сарын 20-оос 07:30-09:00 цагийн хооронд зохион байгуулж байна.
Хамтын ажиллагааны хүрээнд иргэдэд U_money картаараа үйлчлүүлэх шаардлагыг тавин, зөрчил гаргаж буй иргэдэд санамж хүргүүлэх, зөвлөмж, мэдээлэл хүргэх,  U money карттай холбоотой иргэдийн санал гомдол, хүсэлтийг хүлээн авах, карт үйлчилгээний төрөл, борлуулалт, цэнэглэх цэг, боломжуудын талаар мэдээлэл, сурталчилгаа хийн ажиллаж байгаа бөгөөд мөн картгүй болон картаа цэнэглээгүй зорчигчдод явуулын карт борлуулах болон цэнэглэх үйлчилгээг үзүүлэн ажиллаж байна.  
Нийтийн тээврийн автобусны буудлуудад хамтарсан хяналт, шалгалт, мэдээллийн үйл ажиллагааг зохион байгуулсны үр дүнд нийслэл хотын иргэдийн дунд U money картаар зорчигчдын тоог нэмэгдүүлэх, картын хэрэглээг хэвшүүлэх болон нийтийн тээврийн үйлчилгээний чанар стандарт, хууль эрхзүйн орчинг сайжруулах, улам боловсронгуй болгох чиглэлийн ажлуудыг зохион байгуулахаар төлөвлөжээ.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.

ОХУ-аас 360 оюутан эх орондоо ирлээ. 2020-05-27

Төв аймгийн ГХБХБГ үйл ажиллаагаараа 21 аймгаас тэргүүлэв. 2020-05-27

Дөрөвдүгээр сарын байдлаар худалдааны тэнцэл өнгөрсөн оны мөн үеэс 959 сая ам.доллароор буурч 213 сая ам.долларын алдагдалтай гарчээ. 2020-05-27

Хятадад хоногт коронавирусний халдварын 29 тохиолдол бүртгэгдэж ,үүний 28 нь шинж тэмдэггүйгээр илэрчээ. 2020-05-27

Музейн хамгаалалтын бүсэд хувийн компани үйл ажиллагаа явуулах боломжгүй гэв 2020-05-27

Иргэдийг автобусны картаар зорчиж буй эсэхэд хяналт тавьж байна 2020-05-27

COVID-19: "Fake news"- "Мэдээллийн цар тахал"-ын эрсдэл 2020-05-27

Зогсонги байдалд ороод байсан нүүрсний экспорт сэргэж байна 2020-05-27

МАХН-ынхан СЕХ-нд шаардлага хүргүүлнэ. 2020-05-27

ЭМЯ: Өглөө ОХУ-аас ирсэн 40 хүнийг ХӨСҮТ-д тусгаарлалаа 2020-05-27

Д.Нямхүү: Коронавирусний халдвар 7 нэмэгдэж, нийт 148 тохиолдол бүртгэгдлээ 2020-05-27