МАХН-ынхан СЕХ-нд шаардлага хүргүүлнэ.

МАХН-ынхан СЕХ-нд шаардлага хүргүүлнэ.

МАХН-ынхан СЕХ-нд шаардлага хүргүүлэхээр болжээ. Учир нь Н.Энхбаярыг СЕХ-ноос бүртгэхээс татгалзсан билээ. Хуульд заасны дагуу нэр дэвшигчдийн баримт бичгийг СЕХ нягталж, хянаад бүртгэх эсэхэд шийдвэр гаргаж эхэлсэн. Тухайлбал, МАХН-аас нэр дэвшиж буй 76 хүний тавыг нь СЕХ нэр дэвшигчээр бүртгэхээс татгалзжээ. Тэдний дунд МАХН-ын дарга Н.Энхбаяр багтсан тул МАХН-ынхан өнөөдөр /2020.05.27/ 11:00 цагаас СЕХ-нд шаардлага хүргүүлэхээр болжээ.

Сануулахад, Ерөнхийлөгч асан Н.Энхбаяр Улсын Их Хурлын сонгуулийн 26 дугаар тойрог буюу Баянгол дүүрэгт нэр дэвшихээ мэдэгдээд байсан билээ. Гэвч түүнийг авлига, албан тушаалын хэргээр ял эдэлж байсан гэж үзээд, СЕХ дээрх шийдвэрийг гаргажээ.МАХН СЕХ-ны шийдвэртэй санал нийлэхгүй байгаа тул шүүхэд хандахаар төлөвлөсөн байна. МАХН-ынхан Н.Энхбаяраас бусад дөрвөн хүний баримт бичгийн зөрчлийг арилган, СЕХ-нд буцаан хүргүүлжээ.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.