17 суманд инженерийн хийцтэй гүн өрмийн 44 худаг шинээр барина
Архангай аймагт энэ онд Орон нутгийн хөгжлийн сан болон Зах зээл ба бэлчээрийн удирдлага хөгжил төслийн санхүүжилтээр 17 суманд инженерийн хийцтэй гүн өрмийн 44 худгийг шинээр барьж, ашиглалтад оруулахаар ажиллаж байна.
Ажлын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах тендерийг нээлттэй зарлаж, “Усны барилга” ХХК, “БИ ДИ ИКС” инженеринг ХХК, “БИММ” ХХК, “Топ дриллинг” ХХК, “Энержи импайр” ХХК-тай гэрээ байгуулжээ. Ажлыг энэ оны 7 дугаар сарын 15 гэхэд хүлээлгэн өгөх юм. Дээрх худгуудыг ашиглалтад оруулснаар 50.0 гаруй мянган га бэлчээр, 30.0 гаруй мянган толгой малын усан хангамж сайжрах юм байна.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.