“Орхон Эмпати” сургуулийн сурагчид 500 ширхэг амны хаалтыг оёж аймгийн Онцгой комисст өглөө.

“Орхон Эмпати” сургуулийн сурагчид 500 ширхэг амны хаалтыг оёж аймгийн Онцгой комисст өглөө.

Дэлхий дахинд тархаад буй коронавирусний халдвараас урьдчилан сэргийлж, Орхон аймагт хоёрдугаар сарын 14-ний өдөр Шуурхай штабыг байгуулсан. Цар тахлын үед байнгын бэлэн байдалд ажиллаж байгаа төрийн албан хаагчдад зориулан хандив тусламж ирсээр байна. Энэ удаад “Орхон Эмпати” сургуулийн сурагчид 500 ширхэг амны хаалтыг оёж аймгийн Онцгой комисст өглөө.

Тус сургуулийн захиргаанаас  “Нэг гэр бүл-Нэг сэтгэл” аяныг багш, эцэг эх, сурагчдын дунд зарлажээ. Сурагчид технологийн хичээл дээрээ амны хаалт оёж сурсан байна. Мөн онцгой нөхцөлд ажиллаж байгаа албан хаагчдад сэтгэлийн үгтэй захидал бичиж, зураг зурж  илгээжээ.

Орхон аймгийн Онцгой комисс өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллаж эхэлснээс хойш 11 удаа хуралдсан байна. Энэ хугацаанд зорчих тээврийн хөдөлгөөнийг хоёр удаа хязгаарлажээ. Засаг даргын захирамжаар бүх нийтийн ариутгал, халдваргүйтгэлийг үе шаттайгаар явуулж байна. Энэ ажлын хүрээнд хоёр өдрийн турш бүх нийтийн их цэвэрлэгээгээр хотоо ариутгаж халдваргүйжүүлсэн юм.



Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.